Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ
Үзэсгэлэн

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

Урлаг Урлаг09/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүүдэлчин монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёлын баялаг уламжлал, уран дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтсэн адуун соёлын тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилгоор “Монгол дархан-Адуун соёл” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан. Үүнтэй уялдуулан “Дэлхийн адууны өдөр”-ийг хоёр дахь жилдээ, “Монгол дархны өдөр”-ийг анх удаа тэмдэглэх хүрээнд энэхүү үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо, “Чингис хаан” үндэсний музей хамтран зохион байгуулж бөгөөд 101 дархан урлаачийн 205 шилмэл, сор бүтээлээр олны мэлмийг баясгаж байна.

Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч, улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл уг үзмэрүүдийг маргаашийг дуустал олны хүртээл болгож байна.

Энэхүү үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үеэр жил бүрийн долоодугаар сарын 8-ныг “Монгол дархчуудын өдөр” болгон зарлаж, тогтоолыг гардуулав. Ингэснээр дархчууд жил бүрийн долоодугаар сарын 8-нд бүтээлээ, бүтээлчдээ, өв соёлоо алдаршуулах өдөртэй болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

18/08/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын уран зургийн галерейн 2026 оны байнгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

17/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Бангкокийн кино наадмын шилдэг найруулагчаар шалгарлаа

19/08/2026

Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн

19/08/2026

“Харанга”, “Хурд” хамтлаг, поп дива Б.Сарантуяа, С.Наран нарын хамтарсан “All in Hit” тоглолт болно

19/08/2026

”Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

19/08/2026

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 21-нд болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.