Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Түүх»Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ
Түүх

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

Урлаг Урлаг17/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Даваагийн Сундуй нь Богд хаант Монгол Улсын үед 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртэж, хошууны Засаг ноёноор томилогдсон түүхэн хүний 130 жилийн ой энэ онд тохиож байна.

Чин ван Ханддорж түүнийг “төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт сайн боловсорсон, олныг дагуулж чадах чадвартай” хэмээн үнэлж, 15 настайд нь “Бишрэлт гүн” цол олгон, Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу (одоогийн Булган аймгийн Могод сум)-ны Засаг ноёноор өргөмжилжээ.

Тэрээр Нийслэл хүрээнд орос үсгийн сургуульд суралцаж байсан бөгөөд 1913 онд ОХУ-ын Эрхүү хотод боловсрол эзэмшихээр явсан анхны сэхээтнүүдийн нэг аж. Ардын хувьсгалын эхэн үед буюу 1920 оны 2 дугаар сард Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэх үед Сундуй гүн Ардын хувьсгалын талд баттай зогсож, Барон Унгернийг баривчлан ЗХУ-д шилжүүлэн өгсөн онцгой гавьяа байгуулжээ.

Хувьсгалын дараа тэрээр шинэ төрийн албанд зүтгэж, 1912-1924 оны хооронд хошууны Засаг ноёноор ажиллаж байв. Хожим улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 1937 онд хорвоог орхисон байна.

Бишрэлт гүн Сундуйн хүрээ буюу Авзагын хүрээ нь одоогийн Хишиг-Өндөр сумын баруун талд, сумын төвөөс ойролцоогоор 1 км зайд, Дархан хан уулын зүүн урд, Үен уулын өвөрт төвхнөж байжээ.

Тус хүрээнд Чойр, Жүд, Мамба, Гүнрэг, Дуйнхор зэрэг таван дацан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Хамбын өргөө болон Ширээт ламын хувилгааны өргөө нь баруун хойно байрлаж байжээ. Авзагын хүрээ нь дөрвөн аймагтай, 1000 шахам ламтай томоохон хүрээ байсан бөгөөд Хамба лам Сандаг (Аранжин), Ловон ширээтийн хувилгаан Рэнцэндорж нар тус хүрээг удирдан ажиллаж байжээ.

Майдар жас гэх томоохон жастай бөгөөд малын тоо нь дөрвөн түм хүрч байжээ. Жасын сүргийн даамлаар Чомбуу гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд малаа сайн өсгөсний учир “Дархан сүргүүч” цолоор шагнуулж байжээ.

Ардын хувьсгал ялж, Монгол Улс байгуулагдсаны дараа тэрээр өөрийн хөрөнгөө улсдаа хандивлаж, үе улиран залгамжлах ноён хэргэмээсээ татгалзсан түүхэн хүн юм.

Бишрэлт гүн Даваагийн Сундуйн хөшөөг УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийн санаачилгаар, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригтын шийдвэрээр Аюушийн Сүхбаатар саарал боржин чулуугаар урлан бүтээж, Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 2012 оны 10 дугаар сарын 3-нд байрлуулжээ.

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд Хишиг-Өндөр сум үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой болон Түшээт хан аймгийн Бишрэлт гүн Даваагийн Сундуйн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан баяр наадмаа тэмдэглэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.