Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»“Алунгоо эхийн сургаалын баяр” болно
Аялал жуулчлал

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

Урлаг Урлаг17/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Чандмань-Өндөр суманд “Алунгоо эхийн сургаалын баяр” болно. Энэхүү баярыг Чандмань-Өндөр сумын Засаг дарга асан Ч.Энхтүвшингийн санаачилгаар Чингис хаан-ы мэндэлсний 840 жилийн ой тохиосон 2002 онд анх зохион байгуулжээ.

Түүнээс хойш баярын цар хүрээ өргөжин тэлж, өдгөө аялал жуулчлалын томоохон эвент болон хөгжиж, хоёр жил тутам уламжлал болгон тэмдэглэдэг болсон байна. Баярын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, өв соёлыг сурталчилсан урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Чандмань-Өндөр сумын нутгаар урсах “Ариг”-ийн голыг Алунгоо хатны уугуул нутаг хэмээн зарим түүхч, судлаач үздэг бөгөөд энэ нутагт түүнтэй холбоотой домог, хууч яриа өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

Алунгоо хатны дурсгалд зориулсан гурван метр өндөр хөшөөг 1992 онд Аригийн голын урд талын “Тарагны овоо” хэмээх өндөрлөгт босгосон бөгөөд уг бүтээлийн эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш зохион урлажээ. Хөшөө нь сумын төвөөс 12 км-ийн зайд оршдог.

“Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр, Алунгоо нь монголчуудын алтан ургийн дээд эмэг эх бөгөөд монгол аймгийн захирагч Добу мэргэний гэргий байжээ. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн юм.

Алунгоо, Добу мэргэнтэй ханилан амьдрах хугацаандаа Бэлгүнүтэй, Бэгүнүтэй хэмээх хоёр хүү төрүүлжээ. Харин Добу мэргэн нас барсны дараа Буха Хатаги, Бухату Салжи, Бодончар Мунхаг хэмээх гурван хүүтэй болсон тухай түүхэн сурвалжид өгүүлдэг.

Алунгоо эхийн хамгийн алдартай сургаал нь эв нэгдлийн үнэ цэнийг бэлгэдсэн “Таван сумны сургаал” юм. Тэрээр таван хүүгээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэг нэг сум өгөөд хугалахыг хүсэхэд тэд бүгд амархан хугалжээ. Харин таван сумыг багцлан боож өгөөд хугалахыг даалгахад хэн нь ч дийлсэнгүй.

Үүний дараа Алунгоо эх:

“Та нар ганц ганцаар салбал нэгэн сум мэт амархан дийлдэнэ. Харин эв эеэ нэгтгэвэл багцалсан сум мэт бат бөх болж, хэнд ч амархан дийлдэхгүй” хэмээн сургасан нь өнөөдөр ч монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн эрхэм сургаалын нэг болон уламжлагдан үлджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Отгонтэнгэрийг зориход 3000 жилийн түүх угтана

06/08/2026
Аялал жуулчлал Урлаг

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

05/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Антонио Бандерас, Мелани Гриффит нар салснаасаа хойш “сайн найзууд” хэвээрээ

07/08/2026

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

“ТикТок”-т хорт хавдартай тэмцэж буй амьдралаа хуваалцдаг байсан инфлюнсер Сидней Тоул 26 насандаа таалал төгслөө

07/08/2026

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.