Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна
Утга зохиол

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

Урлаг Урлаг21/07/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос “Эх нутаг” өв соёл, утга зохиолын олон улсын арга хэмжээг ирэх сард зохион байгуулахаар бэлтгэж байна.

Наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Монголд болох уг арга хэмжээнд дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатан болон АНУ, ОХУ, БНХАУ, Египет, Сири, Япон зэрэг 9 орны урлаг, утга зохиолын зүтгэлтэн, өв тээгчид хүрэлцэн ирж, оролцох аж.

Тодруулбал, Дэлхийн Зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч Маргарита Аль, ЮНЕСКО-гийн Олон улсын уран зохиолын “Торгоны зам” төслийн ерөнхий редактор, Египетийн яруу найрагч, орчуулагч, доктор Ашраф Абул-Язид, АНУ-ын Чикаго хот дахь Монгол туургатны холбооны дарга, доктор О.Утнасун, Сири улсын зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Хани Надим Бухбах, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зохиолчдын холбооны тэргүүлэгч гишүүн, Дундад улсын Зохиолчдын холбооны гишүүн, яруу найрагч На.Буянбат, Евро-Ази-Африкийн орнуудын Үндэсний ассамблейн Дэлхийн уран зохиол хариуцсан нарийн бичгийн дарга Елена Ользеевна Викторовна, Халимаг улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Канкин Патин Эрдни, Үрүмч хотын “Хачин” кино телевиз компанийн захирал Т.Хасбаатар тэргүүтэй дэлхийн хэмжээнд танигдсан 45 зохиолч, яруу найрагч, соёлын өв тээгч Монголд чуулах нь ээ.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбооноос эхлэн гаргаж буй 4 номын нээлт, Орос, Буриадын зохиолчдын монгол хэлээр хэвлүүлж буй номуудын нээлт, Монголын түүх, өв соёлын бодит дурсгалууд, монгол ахуйтай танилцах аялал, Их зохиолчийн дурсгалыг хүндэтгэх ёслол зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Тухайлбал, крилл, уйгаржин, орос, англи, буриад, халимаг хэлээр бичсэн монгол туургатны 140 яруу найрагчийн “Эх нутаг” анатологи, Дэлхийн Зохиолчдын байгууллагын ерөнхийлөгч Маргарита Алийн “Зөн сэрэл” шүлгийн түүвэр, Евро-Ази-Африкийн орнуудын Үндэсний ассамблейн Дэлхийн уран зохиол хариуцсан нарийн бичгийн дарга Елена Ользеевна Викторовнагийн “Говь руу явах зам” аян замын тэмдэглэл, Буриадын Ардын яруу найрагч, Гавьяат багш Нина Артугаевагийн “Сатхалан мэлхэй” хүүхдэд зориулсан шүлгийн номуудын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болно.

Дашрамд сонирхуулахад, Дэлхийн Монгол туургатны “Нүүдэлчдийн өв соёл” нэгдсэн холбоо нь Буриад, Халимаг, Өвөрмонгол, Дээд Монгол, Шиньжан уйгар, Монгол, Эрхүү, Түнхэмийн 8 салбартай бөгөөд өмнөх жилүүдэд:

  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулан 2023 оны арваннэгдүгээр сарын 04-07-ны өдрүүдэд “Монголдугаар зуун” монгол туургатны яруу найргийн анхдугаар их наадмыг Багануур дүүрэгт зохион байгуулж байжээ.
  • Мөн Их зохиолчийн мэндэлсний 118 жилийн ойд зориулан 2024 оны аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Эрээн хот – Дэлхийн хот” яруу найргийн олон улсын наадмыг БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулсан байна.
  • Түүнчлэн Их зохиолчийн мэндэлсний 119 жилийн ойд зориулан 2025 оны зургаадугаар сарын 24-28-ны өдрүүдэд “Халимагийн дуулал” яруу найргийн олон улсын наадмыг ОХУ-ын БНХалимаг улсад, 2025 оны долоодугаар сарын 02-04-ний өдрүүдэд “Байгалийн цэнхэр долгион” яруу найргийн олон улсын наадмыг ОХУ-ын БНБуриад улсад амжилттай зохион байгуулжээ.

Энэ удаагийн олон улсын арга хэмжээг 2026 оны наймдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар – Төв аймгийн Баяндэлгэр сум, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал болон Дэлгэрхаан сум гэсэн маршрутаар зохион байгуулах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ

11/08/2026
Утга зохиол Урлаг

Монголын 36 зохиолчийн өгүүллэг орос хэлээр уншигчдын гарт очиход бэлэн болжээ

11/08/2026
Утга зохиол Урлаг

Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн арга, сэтгэлгээний нөлөөлөл, шинэчлэл

11/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.