Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Цирк»Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа
Цирк

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

Урлаг Урлаг27/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Казахстаны Алматы хот дахь Улсын циркийн ордонд IV удаагийн олон улсын “Almaty Circus Festival” болж, дэлхийн 20 орны шилдэг циркчдийг нэгэн тайзнаа цуглууллаа. Тэмцээний хөтөлбөр таван өдрийн турш үргэлжилсэн юм.

Фестивальд өнөө жил Вьетнам, Хятад, Герман, Франц, Итали, Швейцарь, Унгар, Турк, Монгол, Узбекистан, Тажикстан, Беларусь, Орос, Казахстан, Украин, Армен, Этиоп, Туркменистан, Бүгд Найрамдах Саха (Якут)-ын уран бүтээлчид оролцлоо.

Оролцогчид агаарын гимнастик, акробатик, тэнцвэрийн үзүүлбэр, жонглёр, алиалагчийн урлаг, амьтан сургах үзүүлбэр зэрэг төрөлд өрсөлдөж, гран-при, мөн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хүч үзсэн бөгөөд үзүүлбэрүүдийг “Cirque du Soleil”-ийн мэргэжилтнүүд оролцсон олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлжээ.

Манай улсаас “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолтонд оролцсон жүжигчид эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд олон улсын тус фестивалиас алтан цом гардлаа.

Энэ жилийн фестивальд олон улсын циркийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд шүүгчдийн зөвлөлийн дарга, Казахстаны Улсын циркийн захирал Максат Жайыков хэлэхдээ “Энэ жил фестивалийг зорих хүсэлт маш олон ирсэн. 250 гаруй оролцогчоос зөвхөн шилдгүүдийг сонгон шалгаруулсан. Тиймээс өнөөдөр манеж дээр гарч буй уран бүтээлч бүр өөрөө аль хэдийн ялагч юм. Манай фестиваль бол зөвхөн тэмцээн биш, харин шинэ боломжийн үүд хаалга. Олон улсын шүүгчид оролцогчдын ур чадварыг үнэлж, шилдэг уран бүтээлчдийг шинэ фестиваль, аялан тоглолтод урьж, олон улсын гэрээ байгуулах боломж олгодог. Энэ бол дэлхийн циркийн салбарт нэвтрэх жинхэнэ бүтээлч зах зээл юм” гэжээ.

Screenshot
Screenshot

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Цирк Урлаг

“Уян” Монголын уран нугаралтын чуулга уулзалтад 200 гаруй нугараач оролцлоо

22/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулган 2026”-гийн үеэр бэсрэг наадам, гала тоглолт болно

16/06/2026
Цирк Урлаг

“Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026” энэ сарын 19-нд эхэлнэ

12/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

27/07/2026

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.