Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ
Дуу хөгжим

Грэйси Абрамсын шинэ цомог анх удаа “Billboard 200” жагсаалтын эхэнд бичигдлээ

Урлаг Урлаг30/07/2026Шинэчлэгдсэн:30/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу уран бүтээлч Грэйси Абрамс сүүлийн жилүүдэд хөгжмийн салбарт амжилттай яваа шинэ үеийн уран бүтээлчдийн нэг болоод байна.  Тэйлор Свифт, Оливиа Родриго  зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран аялан тоглолт хийж, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа олон сая сонсогчийн хайрыг татсан тэрээр энэ удаад  онцлууштай амжилтад хүржээ.

Грэйси Абрамсын гурав дахь цомог болох “Daughter From Hell” Billboard 200 цомгийн жагсаалтыг анх удаа тэргүүлж, эхний долоо хоногтоо 124 мянган нэгж цомгийн борлуулалт хийжээ. Тиймээс энэхүү цомог нь түүний карьерын анхны “Billboard 200” шилдэг бүтээл болж байна.

Грэйси Абрамс уг цомгийнхоо талаар өнгөрсөн тавдугаар сард анх зарлаж, эхний сингл болох “Hit the Wall” дуугаа сонсогчдод хүргэсэн юм. Түүний өмнөх цомог болох “The Secret of Us” нь Их Британи, Австрали, Нидерландын цомгийн жагсаалтыг тэргүүлж, “Billboard 200”-д хоёрдугаар байр хүртэл ахисан амжилттай байсан. Мөн энэхүү цомгийн дараа дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэн 2025 онд томоохон аренуудад тоглолтоо үргэлжлүүлжээ.

Саяхан Грэйси Абрамс “Look at My Life” нэртэй олон улсын шинэ аялан тоглолтоо зарласан бөгөөд нийт 64 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Аялан тоглолт энэ оны арванхоёрдугаар сард эхэлж, 2027 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсний дараа Европыг зорих байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026

Монголын ардчиллын түүхийг өгүүлэх гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэн АНУ-ын Конгрессын танхимд гарна

09/09/2026

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.