Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав
Нийгэм

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

Урлаг Урлаг31/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Хаант Улсын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Намянжү хот, Япон Улсын Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцож, Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцав.

Хаалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан оролцож, оролцогчдод хандан үг хэлэв. Тэрбээр, “Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсон. Долоо хоногийн хугацаанд таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцаж, уламжлал, орчин үеийн хөгжил дэвшлийг нүдээрээ үзэж, шинэ найз нөхөдтэй болсон нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй үр дүн юм” хэмээн онцоллоо.

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхээс гадна Монгол Улсыг олон улсад сурталчлах, Улаанбаатар хот болон Бангкок, Хөх хот, Эрхүү, Намянжү, Мияконожо хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дуучин Э.Агиймаа барилгын хоёр компанид залилуулснаа мэдээлж, иргэдэд анхааруулав

27/10/2026
Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

27/10/2026

Реппер BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг хийнэ

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.