Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна
Оддын амьдрал

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

Урлаг Урлаг07/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Леонардо ДиКаприо болон “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос нар дэлхийн хамгийн их устах аюулд өртөөд буй 100 зүйлийг хамгаалах зорилготой 200 сая ам.долларын санхүүжилт бүхий шинэ санаачилгыг эхлүүлжээ. Энэхүү төслийг “Phoenix Species Project” хэмээн нэрлэсэн бөгөөд зөвхөн нэн ховордсон амьтдын сэргээн хамгаалалтад зориулсан хамгийн том хэмжээний сан гэж зохион байгуулагчид онцолж байна.

Төслийг Леонардо ДиКаприогийн хамтран байгуулсан “Re:wild” байгууллага болон “Bezos Earth Fund” хамтран хэрэгжүүлэх юм. Энэхүү санаачилга нь 2021 онд ДиКаприо, “Re:wild”-ийн гүйцэтгэх захирал, биологич Уэс Секрест, Жефф Безос болон Лорен Санчес Безос нарын уулзалтаас эхлэлтэй бөгөөд олон орны засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, уугуул иргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ.

Хамгаалах амьтдын жагсаалтад Мадагаскарын алтлаг титэмт сифака лемур, Зүүн өмнөд Азийн панголин, Филиппиний Висаян үүтэй гахай, Галапагосын ягаан газрын игуана, Танзанийн хуушуур хэлбэрт яст мэлхий, мөн Шинэ Гвинейн Аттенборогийн урт хошуут эхидна зэрэг дэлхийн хамгийн эмзэг зүйлүүд багтаж байна.

Төслийн хүрээнд амьтдын үржүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх, амьдрах орчныг сэргээх, түрэмгий гаднын зүйлүүдийг устгах, шинжлэх ухаанд суурилсан урт хугацааны хамгаалалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Мөн 100 гаруй байгууллага, орон нутгийн иргэд, уугуул үндэстнүүдтэй хамтран ажиллах юм.

Леонардо ДиКаприо мэдэгдэлдээ “Устах ирмэгт хүрсэн зүйлс нь дэлхийн хамгийн чухал экосистемүүдийн тулгуур болдог. “Phoenix Species Project” нь байгаль хамгаалах арга барилыг үндсээр нь өөрчилж, уур амьсгалын хямралтай тэмцэхэд бодит өөрчлөлт авчрах боломжтой” хэмээн онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэлээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.