Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна
Оддын амьдрал

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

Урлаг Урлаг11/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн рэп хөгжмийн домог Тупак Шакур (Tupac Shakur)-ын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жил өнгөрсний дараа уг хэрэгт холбогдсон гэмт бүлэглэлийн удирдагч асан шүүхийн өмнө зогсох гэж байна.

Калифорнийн гэмт бүлэглэлийн хуучин удирдагч Дуэйн “Киффи Ди” Дэвис өдгөө 63 настай бөгөөд Тупак Шакурын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээр орох юм.

1996 оны есдүгээр сард Лас-Вегаст нэгэн буутай этгээд Тупакийн сууж явсан BMW машины хажууд цагаан “Cadillac”-аар зэрэгцэн очиж, тухайн үед 25 настай байсан Тупакийг хэд хэдэн буудсанаар тэрбээр зургаан хоногийн дараа нас барсан.

Тэр цагаас хойш хэн Тупакийн аминд хүрсэн, ямар шалтгаанаар түүнийг хөнөөсөн нь хип-хоп хөгжмийн ертөнцийн хамгийн том нууцлаг хэргүүдийн нэг хэвээр үлджээ. Харин Дуэйн “Киффи Ди” Дэвисийн шүүх хурал эхэлснээр энэ олон жилийн нууц тайлагдах боломжтой болж байна.

Тупакийн аллагын мөрдөн байцаалт олон жилийн турш ахицгүй мэт харагдаж байсан. Гэвч 2019 онд Дуэйн “Киффи Ди” Дэвис “Compton Street Legend” нэртэй ном хэвлүүлснээр хэрэгт шинэ эргэлт гарчээ. Тэр номондоо өөрийгөө Тупакийн аллагын талаар мэдэх амьд үлдсэн цөөн гэрчийн нэг гэж тодорхойлсон байна.

Дуэйн “Киффи Ди” Дэвис тухайн үед “South Side Compton Crips” гэдэг гэмт бүлэглэлийн удирдагч байсан аж. Түүний номонд өгүүлснээр, Тупак буудуулсан орой Дэвис өөр гурван хүний хамт цагаан “Cadillac”-д сууж, өрсөлдөгч гэмт бүлэглэлийн гишүүн Орландо “Baby Lane” Андерсоныг зодсон хүмүүсээс өшөө авахыг зорьсон гэсэн байна.

Прокурорууд уг номыг Дуэйн “Киффи Ди” Дэвис Тупакийн аллагыг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримт гэж үзэж байгаа. Тухайлбал, Дэвисийг “шийдвэр гаргагч”, өөрөөр хэлбэл бүлэглэлийн бусад гишүүдэд тушаал өгдөг хүн байсан гэж үзэж байна. Харин Дэвисийн өмгөөлөгчид түүний номонд бичсэн зүйлсийг номоо борлуулахын тулд хэтрүүлэн бичсэн зохиомол зүйл гэж мэдэгдэж буй бөгөөд Дэвис өөрөө номыг бичээгүй, харин “сүүдрийн зохиолч” буюу “ghostwriter” бичсэн гэж мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Терри Крюсын зурсан зураг цахим орчинд шуугиан тарив

12/09/2026
Оддын амьдрал Урлаг

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026
Оддын амьдрал Урлаг

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.