Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Асур “ хамтлагийн анхны тайз хүмүүнлэгийн үйлст чиглэлээ
Оддын амьдрал

“Асур “ хамтлагийн анхны тайз хүмүүнлэгийн үйлст чиглэлээ

Урлаг Урлаг10/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
asur_(5)588045252201409101435_copy6454335042014-09-10-14-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Нэгүн” студи, хөгжмийн зохиолч Окигийн продюсерлэж буй “Асур” хамтлаг нь хүүхэд залуусын дунд “Another” дуугаараа анх танигдсан билээ. Харин тэд өнгөрсөн амралтын өдрөөр анхны тайз, эхний үзэгчидтэйгээ халуун дотноор уулзсан бөгөөд энэ нь сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа байсан юм.

8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Монгени” цогцолборт зохиогдсон “Зөв зүг” хэмээх хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь “Сайн ээж, жаргалтай үрс” уриан дор болсон бөгөөд Сонгино-Хайрхан дүүргийн I-дүгээр хорооны эмзэг бүлгийн 200 хүүхэд, өрх толгойлсон 200 эхчүүд ийнхүү “Нэгүн” студи болон мисс Ө.Буянхишигийн “Ariana impression trainer” төвийн урилгаар оролцсон.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүд, ээжүүддээ зориулан хүний хөгжлийн сургалт зохион явуулснаас гадна “Асур” хамтлагийнхан уран бүтээлээ толилуулж, 200 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, 200 эхчүүдэд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг бэлэглэж, баярлуулсан.

“Нэгүн” студийн хувьд, туурвих уран бүтээлүүдээрээ дамжуулан нийгэмд зөв хандлага, эерэг үзэл санаа, гэрэл гэгээтэй сайн сайхан бүхнийг түгээн хүргэхийг зорьдог бөгөөд ийнхүү цагаа олсон хүртээмжтэй, бүтээлч ажлыг анх удаа зохион байгуулсан нь сайшаалтай. Нөгөөтэйгүүр студийнхээ дэргэдэх “Асур” хамтлагийнхаа анхны тайзыг ашгийн бус төдийгүй эхний үзэгчид нь хүүхэд, эхчүүд байлгахыг зорьсон бөгөөд ийнхүү дуу хуур, аз жаргал, инээд баяслаар дүүрэн нэгэн өдрийг бэлэглэжээ. “Асур” хамтлаг нь чанартай сайн уран бүтээл туурвихаас гадна нийгэмдээ бодитой хувь нэмэр, үе тэнгийнхэндээ сайн нөлөөг үлгэрлэн бусдыг хүмүүнлэгийн үйлст уриаллаа.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.