Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Н.Мөнхсайхан : Нутгаа харамлах сэтгэл
Утга зохиол

Н.Мөнхсайхан : Нутгаа харамлах сэтгэл

Урлаг Урлаг10/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1011184_197941610361446_734829514_n3957380472014-09-10-16-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Толгой дотор түмэн бодол түг түг
Түмний өмнөөс миний зүрх лүг лүг
Миний толгой ч яах вэ?
Оюу толгой л хайраан
Төрийн бөөснүүд ч яах вэ
Монгол түмэн яана вэ?

Засаг төрийн тархи хэний төлөө ажиллана вэ
Зарж үрээд дууслаа эх нутгийн минь баялагийг
Задарсан муусайн улс төрчдөө, салаавч өгье та нарт
Завхай хүүхний өвөр биш шүү миний нутгийн хэвлий.

Загас мэт хүлцэнгүй дуугүй хүмүүс ээ
Дорой явсан чинь төлөөсөнд доромжилж байна аа тэд
Долоон сарын нэгний айдсаа давж чадахгүй бол
Долоон үеэрээ бид гуйлгачин болох нь ээ таминь ээ

Харийн хүмүүс гэдэг
"Хадны хар мангаа" шүү
Ханаж цадахыг мэдэхгүй
Хар хорын бирд шүү

Тэдэнтэй нийлсэн тэжээвэрүүдийг
Тэрэгний аралд тэгнүүлье
Монголын хөрснөөс арчиж
Тамын хаалга руу илгээе

Нүгэл нүглийн дээд нь
Нутгаа зарах болой
Буян буяны дээрх нь
Бусдаас харамлах билээ

Нүгэлт амьтад Монголоос минь тонилтугай
Нүүрээ нуугаад үтэр түргэн одтугай
Сүүдэр нь байтугай сүнс нь бүү үлдтүгэй
Сүүлчийн шуналтан яг одоо мөхтүгэй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026
Утга зохиол Урлаг

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Утга зохиол Урлаг

“Борхойн цом”-ыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр өргөлөө

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран гулгагч Ча Жүн Хван жүжигчний карьераа дахин эхлүүлэхээр болжээ

09/06/2026

Өмнөд Солонгосын дуучин Ким Юн Сол 27 насандаа таалал төгсжээ

09/06/2026

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.