Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно
Утга зохиол

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

Урлаг Урлаг16/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно.

Их Монгол Улсын сүр хүчийг дэлхий дахинаа зөвхөн хүлэг морьдын төвөргөөн, хурц илд, нумын хүчээр төсөөлөх нь бий. Гэвч цаг хугацааны хөшгийг сөхөн түүхийн жимээр алхваас зэвсгийн хүчнээс илүүтэй тэнгэр язгуурт “андгай” буюу амиа хуваасан алтан нөхөрлөл дэлхийн түүхийг өөрчилснийг харж болно.

“Монголын Нууц Товчоо” хөлгөн сударт мөнхөрсөн тэрхүү гайхамшигт түүхээс сэдэвлэсэн “Монгол андгай” бүтээл уншигч, сонсогчдын хүртээл болоход бэлэн болоод байна.

Найман зууны тэртээ булаагдсан найман шарга агтныхаа мөрөөр хээр талд гагц биеэр явсан Тэмүүжин, Наху баяны ганц хөвүүн Боорчитой гүүний зэлэн дээр таарсан нь хорвоогийн уудамд олон зууныг эзэгнэх их хувь тавилангийн алтан утсыг зангидсан учрал байв. “Эрийн бэрхшээл нэгэн адил” хэмээн олз үл горьдон Тэмүүжинийг дагасан Боорчийн эрс шулуун шийдвэр нь хожим Их Эзэнт Гүрний анхны тулгыг зангидан тавьсан билээ. Хэрэв тэр нэгэн өдөр хоёр хөвүүн учраагүйсэн бол түүхийн хүрд ямар зүгт эргэх байсныг хэн бээр ч үл гадарлана.

Энэхүү бүтээл нь уншигч таныг найман зууны тэртээх түүхийн хуудсаар аялуулахын сацуу цаг хугацааны уртад хэзээ ч бүдгэрэх ёсгүй итгэлцэл, жудаг ёсны үнэ цэнийг зүрх сэтгэлд тань тодруулан үлдээх болно. “Монгол андгай” бүтээлийг тун удахгүй албан ёсны номын сувгууд болон аудио платформуудаар хүлээн авч үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.