Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга
Аялал жуулчлал

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

Урлаг Урлаг27/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол орны баруун хэсэгт сүрлэгээр сүндэрлэх Монгол Алтайн уулсын нэгэн томоохон нуруу нь Хар азаргын нуруу юм.

Говь-Алтай аймгийн Халиун, Цээл сумдын нутгийг дамнан орших тус нуруу нь байгалийн өвөрмөц тогтоц, уулын экосистемээрээ онцлог бөгөөд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн нэгэнд багтдаг байна.

Судлаачдын үзэж буйгаар Хар азаргын нуруу нь Монгол Алтайн уулт тогтолцооны гол нурууны нэг бөгөөд уул зүйн байрлалын хувьд онцлогтой. Тус нуруу нь хурдас чулуулаг, гадаргын хэв шинж, уулсын хажуу, ландшафтын хувьд Монгол Алтайн дундаж өндөр уулсын нийтлэг төрхийг хадгалжээ.

Хар азаргын нурууны хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 3112 метрийн өндөрт өргөгддөг байна. Нурууны өндөр уулын бүсэд хуурайдуу, хүйтэвтэр уур амьсгал зонхилох бөгөөд Монгол Алтайн өндөр уулсын ян сарьдаг, тагийн бүсээс дооших ар, өвөр хажуу, бэлийн байгалийн онцлог энд бүрэлджээ.

Тус нуруу нь байгаль, экологийн хувьд чухал ач холбогдолтой. Судалгаагаар Хар азаргын нуруу нь Монгол орны шинэсэн ойн тархалтын хамгийн өмнөт хилүүдийн нэг бөгөөд ой бүхий газар нь ойролцоогоор 30 мянган га талбайг эзэлдэг байна.

Мөн Хар азаргын нуруунаас эх авдаг Шаргын гол нь Говь-Алтай аймгийн усны нөөц, байгалийн экосистемд чухал байр суурь эзэлдэг.

Хар азаргын нурууны нэртэй холбоотой нутгийн домог, хууч яриа ч бий. Нутгийнхны ам дамжин уламжилж ирсэн нэгэн домогт Чингис хааны онгоныг залж ирсэн хар азаргыг сэтэрлэн тавьснаар уг азарга энэ нуруунд нутагшсан тул “Хар азаргын нуруу” хэмээн нэрлэх болсон тухай өгүүлдэг.

Өдгөө Хар азаргын нуруу нь байгалийн унаган төрх, уулын экосистем, ой, усны эх бүрэлдэх орчныг хадгалсан Говь-Алтайн байгалийн үнэ цэнтэй нутгийн нэг бөгөөд байгаль хамгаалал, судалгаа, аялал жуулчлалын хувьд чухал ач холбогдолтой газар нутаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Сурагчид нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.