Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Үргээлэг”-ээс “Давхар цохилт”
Нийгэм

“Үргээлэг”-ээс “Давхар цохилт”

Урлаг Урлаг16/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8f8b78196af3b6fbd301f1a3a01f86d5original5295350272014-09-16-16-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Хэрвээ танд баян, эрх мэдэлтэй, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн өөр хэн нэгний амьдралаар амьдрах боломж гарвал яах вэ…? Бүтэл муутай Алтайхүү гэж залууд яг ийм зүйл тохиолджээ. Харин тэр энэ ховор боломжийг яаж ашиглах бол?

Энэ асуултын хариуг “Давхар цохилт” уран сайхны кино өгнө.

 

2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнц, “Mollywood Box Office”-ыг тэргүүлж, хамгийн их ашиг орлоготой киногоор нэрлэгдэж байгаа “Үргээлэг” киног бүтээлцсэн “Prime Pictures” болон “Амжилтаа ахиулъя” ТББ хамтран “Давхар цохилт” уран сайхны киног бүтээжээ.

“Давхар цохилт” уран сайхны киноны найруулагчаар Г.Анхбаяр, продюсероор Г.Анархүү ажиллажээ.

Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Топ модель Б.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Тэдэн дээр жүжигчин Г.Мягмарнаран, Батаа, Б.Навчаа, Ц.Алдармаа, "Guys"-ын Лхагваа нарын дэлгэцийн шилдэг жүжигчид, олимп, дэлхийн аварга, алдартай тамирчид, рок попын хамтлаг, дуучдаас бүрдсэн шинэхэн “жүжигчид” ч нэмэгдэнэ. Магадгүй, Монголын хамгийн олон алдартнууд “Давхар цохилт” кинонд нэгдэж байгаа байх. Тэгэхээр ийм нүсэр, чадварлаг багийг бүрдүүлж чадсан “Prime Pictures”, “Амжилтаа ахиулъя”, “Cross Animation” болон найруулагч, продюсер нараас үзэгчид өдөр тоолон, нээлтийн өдрийг хүлээж байна. 

2014 оны 09 сарын 19… Энэ бол “Давхар цохилт” уран сайхны киноны нээлтийн өдөр. Энэ өдрөөс эхлэн та бүхэн Монголын бүх кино театруудаас “Давхар цохилт” киног сонгон үзэх боломжтой.

Б.ЭНХ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ц.Ганзориг: Хүчирхийлэгчдийг нийтэд ил зарлаж байх хэрэгтэй

28/07/2026

“Умард говийн хүннүчүүд”-ийг судалж эхэлжээ

28/07/2026

Орон нутгийн аялал жуулчлалд “АРА фестиваль” шинэ жишиг тогтоож байна

28/07/2026

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.