Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр

Урлаг Урлаг16/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлаг, кино урлагт өөрийн өнгө төрхийг бий болгож, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг бол жүжигчин, продюсер, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гончигийн Ундармаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр.

Тэрбээр хошин урлагийн тайзнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж, улмаар кино урлагт жүжигчин, продюсерын хувиар ажиллан Монголын эмэгтэйчүүдийн амьдрал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан билээ.

Г.Ундармаа 1974 оны есдүгээр сарын 16-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төржээ. Түүний ээж “Алтай” чуулгын бүжигчин байсан нь охиныхоо урлагт дурлахад ихээхэн нөлөөлжээ. Харин аав нь эмч мэргэжилтэй боловч хожим багшилж, удирдах ажил хийж байсан байна. Ийнхүү урлагийн орчинтой ойр өссөн Г.Ундармаа жүжигчний мэргэжлийг сонгон, Соёл урлагийн их сургуульд суралцсан байна. Тэрбээр 1992 онд СУИС-ийг төгссөн бөгөөд мэргэжлийн уран бүтээлийн анхны алхмаа Эрдэнэт хотын театраас эхлүүлжээ.

Сургуулиа төгсөөд Г.Ундармаа Эрдэнэт хотын хүүхэлдэйн театрт гурван жил ажилласан байна. Тэндээс эхэлсэн мэргэжлийн замнал нь түүнийг хошин урлагийн тайз руу хөтөлжээ. 1997 оноос хошин урлагийн салбарт хөл тавьж, 2000-2013 онд “Шинэ үе” продакшнд ажилласан нь түүний уран бүтээлийн карьерын хамгийн тод үеүүдийн нэг болсон юм.

“Шинэ үе”-ийн тайзнаа бүтээсэн олон дүрээрээ Г.Ундармаа үзэгчдийн танил болсон бөгөөд хошин урлагийн жүжигчин гэдэг тодорхойлолттой салшгүй холбоотой нэр болж чадсан байна.

Г.Ундармаа оюутан байх үеэсээ кинонд тоглож эхэлсэн бөгөөд анхны уран бүтээл нь “Босоо ороолон” кино бөгөөд дараа нь найруулагч Г.Доржсамбуугийн “Монголын гурван өдөр” бүтээлд тоглосон байна.

Түүний нэрийг кино урлагт улам тодотгосон бүтээлүүдийн нэг бол “Single Ladies” цуврал юм. Тус бүтээл нь ганц бие эмэгтэйчүүдийн амьдрал, тэдний хайр дурлал, ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурийг хөндсөнөөрөө үзэгчдийн сонирхлыг татсан.

Энэхүү цувралын эхний кино 2013 онд дэлгэцнээ гарч, дараагийн ангиуд болох “Single Ladies 2”, “Single Ladies 3”, “Single Ladies 4: Эхлэл ба төгсгөл” үргэлжлэн бүтээгдсэн юм.

Тэрбээр “U Film” уран бүтээлийн нэгдлийг байгуулж, кино бүтээх, продюсерлох ажилд хүч сорьж байна. Дээр дурдсан “Single Ladies” цувралаас гадна “Тютю”, “Амьдралоги”, “Улаан цэцэг” зэрэг дэлгэцийг уран бүтээл, мөн “U stage” театраараа дамжуулан “Ангарагаас ирсэн эмэгтэй”, “Дөлгөөн Дон”, “Дэрний сэтгэл” зэрэг жүжгийг үзэгчдэд хүргэж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Эмми авардс”-ын шилдгүүд тодорлоо

16/09/2026
Кино Урлаг

Хён Бин, И Мин У, Жон У Сон, Изабель Юппер нар Бусаны кино наадмын тусгай арга хэмжээнд оролцоно

15/09/2026
Кино Урлаг

ФОТО: “MOBLAND” цувралын хоёрдугаар улирлын Лондон дахь нээлтээс

15/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр

16/09/2026

“Эмми авардс”-ын шилдгүүд тодорлоо

16/09/2026

С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон

16/09/2026

Сурагч И.Эгшиглэн уран бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

16/09/2026

Түүх, соёлын өвийг “Виртуал музей”-гээр хүргэж байна

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.