Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр “Александринский” олон улсын наадмыг нээнэ
Театр

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр “Александринский” олон улсын наадмыг нээнэ

Урлаг Урлаг28/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулах “Александринский” олон улсын театрын XVII наадамд Улсын драмын эрдмийн театр МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр оролцоно.

ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд, алдарт Невскийн өргөн чөлөөнөөс холгүйхэн орших орой дээрээ Аполлон тэнгэрийн дөрвөлсөн морьт тэргийг залсан сүрлэг барилгад дэлхийн театрын урлагийн зүрх лугшдаг билээ. Энэ бол Оросын сонгодог утга зохиолын олон суутнуудын инээд, нулимс, гурван зууны үзэгчдийн алга ташилт, халуун талархал шингэсэн “Александринский” театр юм. 270 жилийн түүхтэй энэхүү театрын тайзнаа ирэх сарын 4, 5-нд “Тэнгэрийн хүү” жүжгийг амилуулна. Өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод болсон MITEM (Madach International Theatre Meeting) фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжгээр нээсний дараа “Александринский” театрын  ерөнхий захирал Александр Малич УДЭТ-ын хамт олонд албан ёсоор урилга ирүүлсэн байна.

Александринскийн театрын урилгад “Тэнгэрийн хүү жүжгийг толилуулах нь Санкт-Петербург хотын оршин суугчид болон зочдод онцгой үйл явдал болохоос гадна бидний цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна” гэж онцолжээ.

Их Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шаньюйн түүхэн дүр, түүний амьдрал, үйл хэрэг, төрт улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлсэн түүхэн замналыг өгүүлсэн тус бүтээл нь Монголын түүх, төрт ёсны уламжлал, үндэсний оюун санааг тайзны урлагийн хэлээр илэрхийлснээрээ онцлогтой. Монголын түүх, соёлын өвийг олон улсын үзэгчдэд хүргэх, үндэсний театрын уран бүтээлийг дэлхийн мэргэжлийн урлагийн хүрээнд таниулах зорилтын хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийн орос хэл дээрх уран зохиолын орчуулгыг хэл шинжлэлийн доктор, дэд профессор Д.Цэцэгдэлгэр хийж, Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүн, нэрт дуун хөрвүүлэгч О.Чинзориг редактороор ажилласан байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

12/09/2026
Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.