Реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер дахин цээж томруулах мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 29 настай Кайли Женнер өмнө нь цээж томруулах мэс засал хийлгэснээ олон нийтэд нээлттэйгээр хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ удаа дахин мэс засалд орох талаар ярьсан байна.
Тэрбээр “Better Half” подкастад оролцох үеэрээ цээжээ илүү томруулахыг хүсдэг тухайгаа хуваалцжээ. Кайли Женнер мөн хүйсээ цоолж, алмаазан шигтгээтэй гоёл зүүхийг хүсдэг тухайгаа ярьсан байна. Түүний хэлснээр энэ нь шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй нь холбоотой аж.
Түүнчлэн Кайли өнгөрсөн онд “TikTok” хэрэглэгчийн асуултад хариулахдаа өмнөх цээж томруулах мэс заслынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан юм. Тэрбээр 445 cc хэмжээтэй, moderate profile силикон суулгац хэрэглэсэн бөгөөд суулгацыг цээжний булчингийн доогуур хэсэгчлэн байрлуулсан гэдгээ тайлбарлажээ. Мөн түүний мэс заслыг гоо сайхны мэс засалч Гарт Фишер хийснийг ч ил болгосон байна.
Кайли Женнер сүүлийн жилүүдэд өөрийн хийлгэсэн гоо сайхны мэс заслын талаар өмнөхөөсөө илүү нээлттэй ярьдаг болсон юм.
Тэрбээр одоогоор жүжигчин Тимоти Шаламеттай үерхэж байгаа бөгөөд өмнөх хамтрагч, реппер Трэвис Скоттоос хоёр хүүхэдтэй юм.

