Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна
Оддын амьдрал

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер дахин цээж томруулах мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 29 настай Кайли Женнер өмнө нь цээж томруулах мэс засал хийлгэснээ олон нийтэд нээлттэйгээр хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ удаа дахин мэс засалд орох талаар ярьсан байна.

Тэрбээр “Better Half” подкастад оролцох үеэрээ цээжээ илүү томруулахыг хүсдэг тухайгаа хуваалцжээ. Кайли Женнер мөн хүйсээ цоолж, алмаазан шигтгээтэй гоёл зүүхийг хүсдэг тухайгаа ярьсан байна. Түүний хэлснээр энэ нь шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй нь холбоотой аж.

Түүнчлэн Кайли өнгөрсөн онд “TikTok” хэрэглэгчийн асуултад хариулахдаа өмнөх цээж томруулах мэс заслынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан юм. Тэрбээр 445 cc хэмжээтэй, moderate profile силикон суулгац хэрэглэсэн бөгөөд суулгацыг цээжний булчингийн доогуур хэсэгчлэн байрлуулсан гэдгээ тайлбарлажээ. Мөн түүний мэс заслыг гоо сайхны мэс засалч Гарт Фишер хийснийг ч ил болгосон байна.

Кайли Женнер сүүлийн жилүүдэд өөрийн хийлгэсэн гоо сайхны мэс заслын талаар өмнөхөөсөө илүү нээлттэй ярьдаг болсон юм.

Тэрбээр одоогоор жүжигчин Тимоти Шаламеттай үерхэж байгаа бөгөөд өмнөх хамтрагч, реппер Трэвис Скоттоос хоёр хүүхэдтэй юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

21/10/2026

З.Баянзул: Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй

21/10/2026

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд таалал төгслөө

21/10/2026

“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно

21/10/2026

“Dream Entertainment”-ийн дөрөв дэх аймшгийн кино “Нэхэл” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.