Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ
Оддын амьдрал

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

Урлаг Урлаг01/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт дуучин, “Грэмми”-ийн шагналт уран бүтээлч Лайонел Ричи Сент-Луис хотод болсон тоглолтынхоо дараа урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн талаар “People”-д мэдээлжээ.

Өдгөө 77 настай дуучин наймдугаар сарын 29-нд Сент-Луис хотын “The Muny” театрт тоглолтоо хийснийхээ дараахан биеийн байдлаа хянуулах үүднээс өөрөө эмнэлэгт хандсан байна. Одоогоор Ричигийн төлөөлөгч “People”-ийн мэдээлэл авах хүсэлтэд албан ёсны хариу өгөөгүй байгаа аж.

Тэрбээр одоогоор “Earth, Wind & Fire” хамтлагийн хамт “Sing a Song All Night Long” аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм. Тоглолтын үеэр Ричи сүүлчийн дуу болох алдарт “All Night Long”-оо дуулахдаа багийнхнаасаа сандал авчрахыг хүссэн талаар мэдээлжээ.

Энэ нь дуучны сүүлийн саруудад тулгарсан эрүүл мэндийн хоёр дахь асуудал болж байна. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 24-нд Миннесота мужийн Сент-Пол хотод болсон аялан тоглолтынхоо эхний үдэш тайзан дээр бие нь тавгүйрхэж, толгой нь эргэсний улмаас тоглолтоо хугацаанаас нь өмнө дуусгаж байсан юм.

Одоогийн байдлаар Лайонел Ричигийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Түүний дараагийн тоглолт есдүгээр сарын 26-нд Сан-Франциско хотод товлогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Терри Крюсын зурсан зураг цахим орчинд шуугиан тарив

12/09/2026
Оддын амьдрал Урлаг

“BigBang” хамтлагийн гишүүн асан Сынри хүний биед халдсан гэх хэрэгт шалгагдаж эхэлжээ

11/09/2026
Оддын амьдрал Урлаг

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.