Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ
Оддын амьдрал

Дуучин Шер бэрийнхээ эсрэг шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлжээ

Урлаг Урлаг04/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Домогт дуучин Шер хүү Элайжа Блю Оллманы асран хамгаалалтын асуудлаарх шүүхийн маргаанд бэр Марианжела Кинг-Оллманыг санхүүгийн ашиг хонжоо хайж байна хэмээн буруутгажээ.

Шер өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Лос-Анжелесийн шүүхэд нэмэлт баримт бичиг хүргүүлж, 50 настай хүү Элайжа Блю Оллманы асран хамгаалагчаар түүний эхнэр Марианжела Кинг-Оллманыг томилохыг эрс эсэргүүцсэн байна.

Шүүхийн баримт бичигт Шерийн тал Марианжела Кинг-Оллманыг Элайжагаас удаан хугацаанд хөндий байсан бөгөөд өмнө нь гэрлэлтээ цуцлуулах ажиллагаа эхлүүлж байсан гэжээ. Мөн Элайжаг хүнд байдалд байх үед нь шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлээгүй гэж буруутгасан байна.

Түүнчлэн Шерийн тал бэрээ энэ нөхцөл байдлыг ашиглан Элайжагийн амьдралд дахин орж ирж, мөнгө болон тодорхой хэмжээний алдар нэрийн төлөө асран хамгаалагч болохыг эрмэлзэж байна хэмээн мэдэгджээ.

Одоогоор Элайжа Блю Оллман Нью-Хэмпшир мужийн сэтгэцийн эмнэлэгт байгаа бөгөөд түүнд эрүүгийн хэд хэдэн хэрэгтэй холбоотой асуудал тулгараад байгаа аж. Асран хамгаалагчийг хэнээр томилох асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байна.

Энэ асуудлаар Шер өөрийн том хүү Чаз Боно болон Элайжагийн эцэг нэгтэй ах Девон Оллман нарыг боломжит асран хамгаалагчид гэж дэмжиж байгаа юм.

Харин Марианжела Кинг-Оллман Шерийн мэдэгдлийг няцааж, өөрийгөө Элайжатай 13 жил гэрлэсэн бөгөөд нөхрөө эдгэрч, урт хугацааны эмчилгээ хийлгэх боломжтой байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Шер хүүгийнхээ амьдралд хэт их хяналт тогтоохыг оролдож байна хэмээн хариу мэдэгдсэн байна.

Элайжа Блю Оллман болон Марианжела Кинг-Оллман нар 2013 онд гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа сүүлийн жилүүдэд тогтворгүй байсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Шүүхийн энэхүү маргааны дараагийн хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 1-нд үргэлжлэхээр товлогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026
Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.