Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Гарц орц” үзэсгэлэн үргэлжилж байна
Үзэсгэлэн

“Гарц орц” үзэсгэлэн үргэлжилж байна

Урлаг Урлаг08/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зураач, судлаач М.Батзориг бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ “Гарц орц” нэртэйгээр “Бий” контемпорари арт галерейд дэлгэлээ.

Тус үзэсгэлэнд зураач М.Батзоригийн сүүл үед хийсэн 60 орчим бүтээлийг дэлгэсэн бөгөөд гэрэл зураг, хэвлэл, тосон болон акрил, зураасан зураг, коллажын техник ашигласан холимог медиа бүтээлүүд нь зураачийн өөрийнх нь дурсамж, өнөөгийн нийгмээсээ мэдэрч буй өвөрмөц мэдрэмжүүдийг өөрийнхөө визуаль хэлтэй сүлсэн сюрреалист өнгө аястай.

Мөн уг үзэсгэлэнгийн үеэр М.Батзоригийн гурав дахь ном болох “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлага” хэмээх орчин үеийн монголын дүрслэх урлагийн товч түүхийн номыг нээлээ. Уг номонд 1968-2020 он хүртэлх цаг хугацаанд шинэ арга, барил нэвтрүүлсэн хэмээн үзэж болох 27 бүтээлч, гурван уран бүтээлийн нийгэмлэгийг сонгон авч тэдний цаг үедээ бий болгосон өвөрмөц, бүтээлч барил, гадаад хийгээд дотоод нөлөөллийг тодруулах замаар монголын дүрслэх урлагийн сэтгэлгээ орчин үежсэн явцыг тодруулахыг зорьсон болно.

“Гарц орц” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.