Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа
Музей

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

Урлаг Урлаг13/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баян-Өлгий аймгийн музей хүүхэд, багачуудын орон нутгийн түүх, соёлын өвийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Музейгээр аялахуй” танин мэдэхүйн өдөрлөг зохион байгууллаа.

“Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан тус өдөрлөгт Өлгий сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид болон музейн дэргэдэх “Бяцхан өвлөн уламжлагч” клубийн гишүүд оролцов.

Музейн ажилтнууд хүүхдүүдэд үзмэрээр дамжуулан орон нутгийн түүх, соёлын өв, уламжлалт ахуй, байгаль хамгааллын талаар тайлбарлаж, музейн үйл ажиллагаа болон соёлын өвийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгчээ.

Мөн хүүхдүүд музейн үзмэрүүдийг сонирхон үзэж, танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцсон байна.

Өдөрлөгөөр хүүхэд, багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон аргаар түүх, соёлын өвийг таниулах, музейн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Ингэснээр хүүхдүүд нутгийнхаа түүх, өв соёлыг үзмэрээр дамжуулан танин мэдэх, соёлын өвөө хайрлан хамгаалах ойлголттой болоход чиглэсэн байна.

Баян-Өлгий аймгийн музей сан хөмрөгтөө 5448 гаруй үзмэртэй бөгөөд өдөрт дунджаар 80-100 хүн үйлчлүүлдэг. Жилд дотоод, гадаадын 21 мянга гаруй хүн тус музейгээр үйлчлүүлдэг байна.

Монгол Улсын музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүлэнгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр заасан байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.