Өдгөө 40 настай “Грэмми”-ийн шагналт дуучин Леди Гага болон түүний сүйт залуу Майкл Полански нар анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар “People” сэтгүүл мэдээллээ. Харин Леди Гагагийн төлөөлөгчид одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Леди Гага өмнө нь ээж болох хүсэлтэй гэдгээ хэд хэдэн удаа ярьж байсан юм. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа ирээдүйн 10 жилийн төлөвлөгөөнийхөө талаар ярихдаа хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа хэлжээ. Тухайн үед тэрбээр “Би илүү олон кинонд тоглож, хүүхэдтэй болохыг хүсэж байна” хэмээн ярьсан байна.
Мөн 2020 оны гуравдугаар сард “Instyle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлтэй болох хүсэлтэйгээ дахин илэрхийлжээ. Харин 2025 оны аравдугаар сард орсон нэвтрүүлгийн үеэр Леди Гага ээж болохыг амьдралынхаа “дараагийн гол дүр” хэмээн нэрлэсэн байна.

