Жүжигчин Сара Полсон өөрийн хамтран тоглогч Наоми Уоттстой ойр дотно нөхөрлөсөн тухайгаа ярьж, тэдний харилцааг “эгч дүүсийнх шиг” хэмээн тодорхойлжээ.
Полсон, Уоттс нар “Hulu”-ийн “All’s Fair” цуврал болон шинээр бүтээсэн “Closing Night” кинонд хамтран тоглосон байна. Тэдний кино есдүгээр сарын 12-нд Торонтогийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийжээ.
Сара Полсон “Бид хоёрын харилцаанд нэг төрлийн эгч дүүсийнх гэмээр зүйл байдаг. Бид үргэлж бие биенээ шоглож, инээлддэг” хэмээн ярьжээ.
Полсон “Closing Night” кинонд Уоттсыг уг кинонд тоглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Тэрбээр зохиолыг уншаад Уоттсод санал болгоход жүжигчин зохиолд ихэд татагдаж, зураг авалтын хуваарь болон бусад нөхцөлөө зохицуулан төсөлд нэгдсэн байна.
“Closing Night” киноны албан ёсны нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.

