Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ
Археологи

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” нь 2023 оны есдүгээр сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Буган хөшөө болон түүнтэй холбоотой хүрлийн үеийн цогцолборын талаарх цуврал нийтлэлийн ес дэх дугаарт буган хөшөө, хиргисүүрийн хоорондын холбоо болон энэ талаар хийсэн судалгааны талаар товч хүргэе.

Буган хөшөөд анх Монголд тэмдэглэгдэж, судлаачдын анхаарлыг татсан боловч шинжлэх ухааны судалгааг эхлээд Өвөр Байгаль, дараа нь Тувад хийжээ. Харин Монголд буган хөшөөг 1960-аад оноос шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж эхэлсэн байна.

1980-аад оны эхэн гэхэд Монголын нутагт хэдэн зуун буган хөшөөг илрүүлж, бүртгэн баримтжуулжээ. Ингэснээр буган хөшөөний талаар илүү дэлгэрэнгүй судалж, тодорхой дүгнэлт хийх боломж бүрдсэн байна. Мөн буган хөшөөтэй хамт оршдог хиргисүүрийн он цаг, зориулалтыг тогтоох судалгааг хийж, Буриад, Монголын нутгаас холбогдох олон баримт, материал цугларчээ.

Шинэ малтлагаас илүүтэй өмнө нь Монголын нутгаас цуглуулсан археологийн материалыг нэгтгэн судалсны үндсэн дээр 1980-аад оны сүүлчээр хиргисүүр, буган хөшөө хоорондоо холбоотой болох нь тодорхой болсон талаар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан номд дурджээ.

1987 онд Новосибирскийн археологич Ю.С.Худяков, Улаан-Үдийн археологич П.Б.Коновалов нар хиргисүүр, буган хөшөөний холбоог тус тусын судалгаагаар авч үзэн, энэ талаар өгүүллээ нэгэн зэрэг хэвлүүлжээ. Үүний дараа археологийн судалгааны бүтээлүүдэд “Хиргисүүр-Буган хөшөөний соёл” гэсэн нэр томьёо хэрэглэх болсон байна.

Монголын буган хөшөөний ихэнх нь Хангай, Алтайн нурууны бүсэд тархсан байна. Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс буган хөшөөний тархалтыг газар зүйн онцлогоор нь судлан, Монгол орныг хэд хэдэн мужид хуваажээ.

Тухайлбал, Хангай-Хэнтийн мужид Архангай, Өвөрхангай аймаг бүхэлдээ, Баянхонгорын хойд хэсэг, Хөвсгөлийн өмнөд хэсэг багтдаг. Энд нийт 525 буган хөшөө бүртгэгдсэн нь Монголын нийт буган хөшөөний 42 хувийг эзэлж байна. Үүнээс Архангайд 257, Өвөрхангайд 58, Баянхонгорын хойд хэсэгт 71, Хөвсгөлийн өмнөд хэсэгт 38 нь байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Баян-Өндөр сум дахь археологийн дурсгалыг үргэлжлүүлж судална

03/11/2026
Археологи Урлаг

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026
Археологи Урлаг

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдлөө

04/11/2026

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026

Синтия Никсон Мирандагийн дүрээ өмөөрч, “And Just Like That” цувралын талаар ярьжээ

03/11/2026

Тимбалэнд хуучин менежерүүдээ 15 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутган шүүхэд өгчээ

03/11/2026

ФОТО: “CFDA Fashion Awards 2026” улаан хивсний ёслолоос

03/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.