Сэтгүүлч Ч.Лодойсамбуу /одоогийн УИХ-ын гишүүн/ 2016 онд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хэвлэлийн албанд ажиллаж байхдаа “Улаан бал” нэвтрүүлгийнхээ санааг олж, “Улаан бал” гэх фэйсбүүк хуудас нээн “Сэтгүүлчид бид мэдээ, нэвтрүүлэг хийхдээ судалдаг, уншдаг, нягталдаг байя” гэсэн уриатайгээр эл нэвтрүүлгээ эхлүүлж байжээ.
“Улаан бал” нэвтрүүлгийг анх “ТВ6” сувгаар олон нийтэд хүргэж байсан бол улмаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Улаан бал” нэвтрүүлгийн хэлбэр, хийц, нэр, лого зэргийг оюуны өмчид бүртгүүлж, оюуны өмчийнхөө 50 хувийг NTV телевизэд зарсан байдаг.
Тэгвэл ярилцлага, товч тойм бүхий “Улаан бал” нэвтрүүлэг NTV телевизээр эргэн ирэх гэж байна.
Одоогоор хэзээнээс цацагдаж эхлэх огноо болон хөтлөгчөөр хэн ажиллах, анхны зочноор хэн оролцох нь тодорхойгүй байна.

