Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ
Дуу хөгжим

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

Урлаг Урлаг21/09/2026Шинэчлэгдсэн:21/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгос улсын Сувон хотноо зохион байгуулагдсан уламжлалт “Палдалмүн” (팔달문시장 다문화가요제) олон соёлт иргэдийн дууны наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Гаваажавын Мягмарсүрэн тус уралдааны хамгийн нэр хүндтэй шагнал болох “대상” буюу гранпри шагналын эзэн болж, хол газар эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Энэхүү нэр хүндтэй наадамд Монгол, Япон, Хятад, Их Британи, Бангладеш болон АНУ-ын Майами зэрэг дэлхийн олон орноос шалгарч үлдсэн шилдэг 18 оролцогч өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Уралдааны тэргүүн байрыг эзэлсэн зургаан хүүхдийн ээж болох Г.Мягмарсүрэн Солонгосын алдарт дуучин Ин Сүн И (In Sooni)-гийн дуулж олны хүртээл болгосон “Галууны мөрөөдөл” (거위의 꿈) хэмээх гүн гүнзгий утга агуулгатай, солонгосчуудын зүрхэнд хүрсэн алдартай бүтээлийг амилуулан дуулжээ. Түүний гайхалтай хоолойны чадал, дууны үгний илэрхийлэл болон тайзны соёл нь шүүгчид болон Сувон хотын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, ийнхүү Тэргүүн шагналыг бахдамтайгаар хүртэх шалтгаан болсон байна.

Энэхүү дууны уралдаан нь Сувон хотын түүхэн дурсгалт “Палдалмүн” (Палдал хаалга)-ыг тойрон байрлах уламжлалт захын худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан зохион байгуулдаг нэр хүндтэй соёлын арга хэмжээ юм. Тус зах зээлээр үйлчлүүлдэг болон БНСУ-д ажиллаж, амьдарч буй гадаад орны иргэд, олон соёлт гэр бүлүүдийг хооронд нь нэгтгэх, уламжлалт захын соёлыг сурталчлах зорилгоор 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Орон нутгийн засаг захиргаа, соёлын байгууллагуудаас өндөр ач холбогдол өгдөг тус наадамд манай улсын иргэн түрүүлсэн нь солонгос иргэдэд Монгол хүний урлагийн өндөр мэдрэмж, авьяас чадварыг дахин нэгэнтээ батлан харуулсан үйл явдал боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейкийн “SexyBack” дууг дуу бичлэгийн компани нь “Амжилт олохгүй” хэмээн эсэргүүцэж байжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Том Жонс хүнд өвчний улмаас амьд үлдэхгүй гэж бодож байснаа ярьжээ

06/11/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Наагий “Khuree Jazz Vol.1” пянзаа танилцууллаа

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.