Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ
Нийгэм

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

Урлаг Урлаг22/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Батмөнх Даян хааны төрийн үйл хэрэг, эв нэгдлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах зорилгоор “Далай бишрэлт Даян хаан” дууг бүтээж дүрсжүүлэн олны хүртээл болголоо.

Уран бүтээлийн нээлтийг өчигдөр /2026.09.21/ Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд байдаг Батмөнх Даян хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөх үеэр хийжээ.

Даян хаан 47 жил төр барихдаа Монголын дотоодын бутрал, зөрчлийг намжааж, улс орны нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхэн сурвалж, судалгаанд тэмдэглэдэг.

Түүний төрсөн нутаг хэмээн үздэг Өмнөговь аймагт Даян хааны түүх, төрийн үйл хэргийг судлах, хойч үед өвлүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийж байна. Тухайлбал, аймгийн ИТХ болон Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэг хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Даян хааны нэрэмжит шагнал бий болгох зэрэг ажлыг хэрэгжүүлжээ.

Үүний зэрэгцээ Даян хааны түүх, төрийн үйл хэргийг уран бүтээлээр хүргэх зорилгоор “Далай бишрэлт Даян хаан” дууг бүтээсэн байна. Дууны шүлгийг Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, хөгжмийг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров зохиожээ. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Э.Цогтбаяр уг дууг дуулж, дүрсжүүлсэн байна.

Даланзадгад хотын Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд байдаг Батмөнх Даян хааны хөшөөг 2013 онд түүний дурсгалыг хүндэтгэх, түүх, өв соёлыг хойч үед өвлүүлэх бэлгэдэл болгон бүтээн босгожээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдүүд хэлний мэдлэгээ дуу хөгжмөөр илэрхийллээ

22/09/2026

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

П.Наранцогтын цуурын аялгуу удам дамжин эгшиглэж байна

22/09/2026

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.