Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Утга зохиол

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Урлаг Урлаг24/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Англи, Шотланд, АНУ, Ямайкийн зохиолчдын зургаан бүтээл 2026 оны Букерийн шагналын эцсийн шалгаруулалтад үлджээ. Англи хэлт ертөнцийн хамгийн нэр хүндтэй утга зохиолын энэхүү шагналын шүүгчид Лондон хотын “Southbank” урлагийн төвд болсон ёслолын үеэр бүтээлүүдийг зарласан байна.

Эцсийн шатанд өмнө нь Букерийн шагнал хүртэж байсан хоёр зохиолч шалгарчээ. Тодруулбал, 2020 онд уг шагналыг хүртэж байсан Шотланд-Америкийн зохиолч Дуглас Стюарт “John of John” (Жоны хүү Жон) зохиолоороо, 2015 оны шагналын эзэн Ямайкийн зохиолч Марлон Жеймс “The Disappearers” (Алга бологсод) бүтээлээрээ нэр дэвшжээ. Мөн 2016 онд урьдчилсан шатанд, 2022 онд эцсийн шатанд шалгарч байсан Америкийн зохиолч Элизабет Страутын “The Things We Never Say” (Бидний хэзээ ч хэлдэггүй зүйлс) роман эцсийн шалгаруулалтад үлдсэн байна.

Эдгээр бүтээлээс гадна, Английн зохиолч Майкл Жон Харрисоны “The End of Everything” (Бүх зүйлийн төгсгөл), Их Британийн зохиолч Люк Кеннардын “Black Bag” (Хар цүнх), Английн зохиолч Ребекка Перригийн “May We Feed the King” (Бид хааныг хооллож болох уу) романууд эцсийн шатанд өрсөлдөнө.

Дээрх бүтээлүүдийг эртний түүх судлаач Мэри Бирд тэргүүтэй шүүгчдийн бүрэлдэхүүн сонгосон байна. Түүнтэй хамт яруу найрагч Рэймонд Энтробус, “Pulp” рок хамтлагийн гоцлол дуучин Жарвис Кокер, утга зохиолын шүүмжлэгч Ребекка Лью, зохиолч Патрисия Локвуд нар шагналын эзнийг тодруулна. 2026 оны Букерийн шагналд нийт 163 бүтээл өрсөлджээ.

Энэ оны шагналын эзнийг арваннэг сарын 9-нд Лондон хотын “Old Billingsgate” цогцолборт болох ёслолын үеэр зарлана. Шагналын эзэн 50 мянган фунт стерлинг буюу 66.7 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.

Букерийн шагналыг 1968 онд бий болгож, 1969 оноос гардуулж эхэлжээ. 2013 оныг хүртэл тус шагналыг Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнууд, Ирланд эсвэл Зимбабве улсад оршин суудаг зохиолчдод олгодог байв. Хожим нь Их Британид хэвлэгдсэн, англи хэлээр бичсэн бүтээлээрээ бусад орны зохиолчид мөн нэр дэвших боломжтой болсон байна. 2025 оны Букерийн шагналыг Унгар-Их Британийн зохиолч Дэвид Салэй “Flesh” романаараа хүртжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг босголоо

23/09/2026
Утга зохиол Урлаг

“Өндөр гэгээн”-ий нөлөөлөл

21/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.