Хүний орчлонд хүмүүний биеийг олж төрнө гэдэг бол маш том аз завшаан.Тэр тусмаа төрөх төрөхдөө Азийн цээжинд түүхт Монголын газар нутаг дээр сайхан аав ээжийн үр нь болж мэндэлнэ гэдэг бол том хувь заяа бахархал билээ.
Р .Чойном яруу найрагчийн Азийн Монгол шүлэгт
Булганы арьс нөмөрсөн анчин баатар эрс
Арчаад өнгөрсөн найман зууны түүхтэй
Суут Монголын баатар эрс
Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөөг дөрөөлж
Намхан чийрэг мориныхоо хур дэл дээр бөхийж……
Утаан дунд ч морьтойгоо явж,усан дунд ч хувцастайгаа сууж
Ууж идсэн ч сэтгэлтэйгээ байж,унтах нойрондоо хуягтайгаа хэвтэж
Өөрийн эрхийг бид тэгж,өдтэй сумаараа харваж олсон юм
Өөрийн гүрнийг бид тэгж бид,өдөр шөнөгүй хамгаалж төвхнүүлсэн юм гэж шүлэглэсэн байдаг.
Тиймээ! Монгол хүн бүр, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж бардамнаж явдаг гэдэгт би эргэлздэггүй. Монголын төлөө гэх сэтгэл хүн бүрт сэтгэл зүрхэнд нь оршиж байдаг гэдэгт би итгэдэг. Та бүхэндээ Монгол бардамнал, омогшил, бахархал болсон гэрэл зурагнуудаас түүвэрлэн хүргэж байна.
www.URLAG.mn