Нийслэл хотын төв Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн “UB food festival” хоолны өдөрлөг зохион байгуулахаар болжээ.
Тав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжим гэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулахыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлэв. Хоолны өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагт нээлттэй байх юм.
Тус үйл ажиллагааг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улс, үндэстний нэрийн хоолны өдөрлөг 10 хоног үргэлжилж байсан билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхлэх өдөрлөгөөр хятад, япон, солонгос, тайланд, вьетнам, орос, узбек, монгол үндэстэн гэх мэт 10 гаруй орны хоолны соёлоос мэдэрч, амтлах боломжтой ажээ.

