Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ
Гэрэл зураг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

Урлаг Урлаг29/09/2026Шинэчлэгдсэн:29/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дайн ба Энх” хамтлагийн үүсгэн байгуулагч, реппер, продюсер МСИТ буюу Д.Энхтайван агсны уран бүтээл, үзэл санаа, бүтээлийн өвийн нэгэн цогц ном болгон баримтжуулж, олон нийтэл хүргэх зорилготой “МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Уг төслийг “Гончигсумлаа” сангийн санаачилгаар “Broscode”, “Suuder”, Б.Мэнд-Амар нар хамтран хэрэгжүүлж байгаа талаар “МСИТ Энхтайван” цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

МСИТ буюу Д.Энхтайван нь 1997 онд “Дайн ба Энх” хамтлагийг санаачлан үүсгэн байгуулж, Монголын хөгжмийн ертөнцөд рэп, хип хоп урсгалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, “Дайн ба Энх” хамтлагтайгаа хоёр цомог туурвин, бие даасан таван тоглолтыг толилуулж байв.

Мөн Seriyoz нэрээр Монголын гэрэл зураг, блогчдын орчинд танигдаж, 2006 онд Монголын гэрэл зургийн “Шинэ агшин нийгэмлэг” ТББ, салбартаа анхдагч Агшин.мн вэбсайт, Монголын фликрчидийн групп зэргийг үүсгэн байгуулж, удирдаж байжээ.

2010 онд өөрийн “Ертөнцийг дүрслэх урлаг” дижитал гэрэл зургийн сурах бичиг, тайлбар номыг бичиж хэвлүүлсэн нь Монголын гэрэл зургийн түүхэнд үлдсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Т.Солонго “Уран бүтээлээ хийж, пянзаа гаргах мөрөөдөлтэй” гэв

05/10/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

05/10/2026
Дуу хөгжим Урлаг

Сиа хөгжмийн каталогийнхоо 50 хувийг 180 сая доллараар худалджээ

03/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.