Дуучин Н.Ундрал Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатарын шүлэг, С.Алтаннарын аялгуу “Миний гэр бүл, миний аз жаргал” дууг шинэчлэн дуулжээ.
“Миний гэр бүл, миний аз жаргал” дууг Н.Ундрал гэргий Л.Энхжаргал, охин У.Гэгээ, ихэр хөвгүүд У.Дүүрэн, У.Дүүлэн нарынхаа хамт дуулсан нь эл уран бүтээлийг улам амьдруулж, гэр бүлийн хайр хүрэм нандин мэдрэмж төрүүлэхүйц болгожээ.
Ташрамд, дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Эл тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болох юм.

