Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв
Дуу хөгжим

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

Урлаг Урлаг02/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Мэрайя Кэри өөрийн тоглосон “Glitter” кино нээлтээ хийсний 25 жилийн ойг тохиолдуулан 1.55 сая ам.долларын үнэтэй алмаазан зүүлт зүүж, баяраа тэмдэглэжээ. Тэрбээр есдүгээр сарын 30-нд Instagram хуудсандаа ойн баярт зориулсан шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байна.

Кэригийн зүүсэн зүүлтийг “Leviev” брэнд урласан бөгөөд нийт 44.71 каратын лийр хэлбэртэй байгалийн алмаазыг 18 каратын цагаан алтанд суулгажээ. Үүний гол унжлага дангаараа 14 каратын алмаазтай бөгөөд үнэт эдлэлийн үнэ 1.55 сая ам.доллар болохыг тус брэнд мэдээлсэн байна.

Мөн дуучин “Glitter” киноны 25 жилийн ойд зориулсан шинэ мерч бүтээгдэхүүнүүдээ гаргажээ. Тус кино 2001 оны есдүгээр сарын 21-нд нээлтээ хийсэн бөгөөд Кэригийн амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм.

“Glitter” анх гарсан үедээ 5.3 сая ам.долларын дэлхийн орлого олсон ч сүүлийн жилүүдэд кино болон дууны цомгийг нь шүтэн бишрэгчид дахин үнэлэх болсон байна. 2018 онд өрнөсөн #JusticeForGlitter хөдөлгөөний дараа киноны дууны цомог iTunes-ийн шилдэг 10 цомгийн жагсаалтад багтсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026
Дуу хөгжим Урлаг

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026

Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа

12/10/2026

Хваса Монголд дахин ирнэ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.