Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ
Дуу хөгжим

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ

Урлаг Урлаг02/10/2026Шинэчлэгдсэн:02/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Лосолын Болдбаатар “Монголоо дуулна” тоглолтоо өнгөрсөн есдүгээр сард Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн 38.000 үзэгчтэйгээр хийсэн.

Тэрбээр эл тоглолынхоо дараа цахим хуудсандаа “Хайр, хүндэтгэл дунд Монголоо дуулсан өдөр өндөрлөж дуучин болох гэж хичээж бүтээсэн 25 жилийн дараах цаг тооны хуанли шинээр эхлэв.

Дулаахан, налган намрын өдөр мэдэрсэн түмэн олныхоо хайр хүндэтгэл, зорин зорин ирсэн хол ойрын үзэгч сонсогчдын баяр жаргалтай харц, хамтран түрэн дуулсан дуу бүхэн чихэнд хадаж, сэтгэл хөвсөлзсөн мэдрэмжээ тээсээр өнөөдөр та бүхэндээ дахин баярласан талархсанаа илэрхийлж байна.

Хэрэв намайг сонгож сонсдоггүй бол, дуулах л хүсэлтэй мөрөөдлийг минь дэмждэггүй бол үзэгч олон сонсогчгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан. 20 орчим тоглолтыг жил бүр тасралтгүй хийж та бүхэнтэйгээ уулздаг байсан ч “Монголоо хамтдаа дуулсан” энэ мэдрэмж зүрх сэтгэлийг илүү хөдөлгөлөө.

Би та бүхэндээ амласан ёсоор монгол түмэнтэйгээ Төв цэнгэлдэхэд хамтдаа “найрлалаа”.

Бүх насныхан цуглаж, дуулсан дуу бүрийг минь дагаж дуулах тэр мөч бүрт дуучин болгох гэж хүүгээ хөтлөөд гүйж явсан аав ээждээ дэндүү их талархаж зогслоо.

Үнэнч үзэгч сонсогчиддоо баярлалаа, намайг дэмжиж урам зориг хайрладаг та нартаа баярлалаа” хэмээн нийтэлсэн юм.

Тэгвэл тэрбээр тун удахгүй Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянз гаргалаа

02/10/2026
Дуу хөгжим Урлаг

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

02/10/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх” пянз гаргалаа

02/10/2026

Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатар Дархан, Эрдэнэт хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөжээ

02/10/2026

Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

02/10/2026

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026

“Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” уран сайхны кино аравдугаар сарын 22-ноос үзэгчдийн хүртээл болно

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.