Ордуудын энэ долоо хоног /2026.10.05-2026.10.11/-ийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ үед санхүүгийн асуудлаа тогтворжуулах, тайлан тооцоогоо шалгах, орлого зарлагаа зохицуулах зэрэг чадвараа харуулахад хамгийн тохиромжтой байж болох юм. Таны уран сэтгэмж их хүчтэй байх ба авьяас чадвараа хөгжүүлж, амьдралаа илүү сонирхолтой болгохыг зорь. Гадаад руу аяллаар явахаар болж, ойр зуурын бэлтгэл хийх шаардлага гарч мэднэ. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох магадлалтай. Ямар нэгэн баяр ёслолд оролцох болсон тохиолдолд боломждоо бодитоор ханд. Хэтэрхий их зарлага гаргаж болохгүй. Хий хоосон зүйл төсөөлөн бодох, хууран мэхлэх зэрэг зүйл гарч мэднэ. Ямар нэг зөрчилдөөн таны ялагдлаар төгсөх магадлалтай. Үнэнч найз нөхөдтэйгээ уулзах эсвэл гэр орондоо хэрэгтэй зүйл хийх зэргээр цагийг өнгөрүүл. Уур бухимдал төрүүлэх, бүдүүлэг байдал гаргах зэрэг үйлдлээс зайлсхий. Гадаад үзэмждээ анхаарч, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүснэ. Гадаад үзэмж болон биеэ хэрхэн авч явах талаар ойр дотын найзаасаа зөвлөгөө тусламж аваарай. Хайр дурлалын харилцаанд бие биетэйгээ хэт илэн далангүй байх нь тийм ч тохиромжтой бус байна. Долоо хоногийн сүүл рүү муу санаатнуудын явуулга зорилгодоо хүрэх замд саад учруулна. Ихэнх хүмүүс тэвчээргүй байдлыг гаргах магадлал өндөр байгаа тул биеэ барь. Та ойр тойрны хүмүүсээсээ ямар нэгэн зүйл сурч чадна. Гэрийн ажилд эрч хүчээ зарцуулбал сэтгэлийн дарамт тань сарнин үгүй болохын зэрэгцээ гэртээ байгаа хүн бүрд тохь тухтай орчныг бүрдүүлж чадна. Хувийн амьдралын төлөвлөгөө болон гэр бүлийн үүрэг хариуцлагадаа сайн анхаарахыг цаг үе шаардах болно. Та өөрийн эрүүл мэндээ анхаарч, амьдралын хэв маягаа эргэн харах хэрэгтэй. Ямар дасгал хөдөлгөөн хамгийн тохиромжтойг олж мэд. Илүү үр дүнтэй байж болох өөрчлөлт амьдралд хэрэгтэй үе юм. Өөрийн амьдралд тулгарах сорилтыг тайван хүлээж аваарай. Ямар нэг спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд олныг хамарсан тэмцээнд оролцохоор шийднэ.
ҮХЭР

Амьдралын эрч хүч, өөдрөг байдал өсөн нэмэгдэх хандлага ажиглагдана. Шинэ ажил туршиж үзэхэд тохиромжтой үе. Таны нийгмийн болон ажлын үүрэг хариуцлага давхцаж, олон асуудалд нэгэн зэрэг анхаарлаа хандуулахад хүрнэ. Санхүүгийн асуудлаа шийдэж чадвал хоббигоо ажил болгох нь зөв санаа байж болно. Удаан хугацаагаар хүлээгдэж байсан мөнгө гэнэт орж ирэх мэдээ таныг баярлуулах болно. Санхүүгийн хүндрэлд ороогүй хэдий ч та банкны хадгаламж, дансны үлдэгдэлдээ санаа зовох бололтой. Мөнгөтэй болох арга замыг хайн орлогоо ихэсгэх, зарлагаа багасгах тал дээр арга хэмжээ авч болох юм. Төрийн байгууллагад хувийн асуудлаар хандахад таатай. Шийдвэрлээгүй удсан хуулийн асуудалд гарц харагдана. Зарим талаар ашигтай боломж гарч ирнэ. Гэвч түүнийг ашиглахын тулд өөртөө хэт их эрсдэл бүү гарга. Ажил хэргийн харилцаа, техникийн саатал зэргээс болж асуудал үүсэж болзошгүй. Өнгөрсөн үйл явдалтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхийн тулд хууль шүүх зэрэг хөндлөнгийн оролцоо шаардагдах магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын найз нөхөдтэйгөө ч анхаарал болгоомжтой харьц. Урьдчилан таамаглах аргагүй зөрчил үүсэж болзошгүй байна. Бусдын худал мэдээлэлд хууртан хайртай хүмүүсээ гомдооход хүрэх магадлалтай байгаа тул мэдрэмжтэй байж, хэлэх үгээ сайн бод. Хол газар явах хүмүүс арын ажлаа найдвартай хүнд үлдээх тал дээр ихээхэн санаа тавь. Хайртай хосуудын дунд үүссэн асуудал тийм ч ноцтой үндэслэл байхгүйг олж мэдэх бололтой. Таныг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна. Дотнын хүнээсээ бэлэг хүлээн авч ч магадгүй. Оюун санаагаа ариусгаж, бясалгал хийснээр та мөнгөөр худалдаж авч боломгүй тайвшралыг олж авах болно. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл бүр үр дүнтэй байх болно. Дасгал хөдөлгөөн хийн, бие бялдраа хөгжүүлэхэд цаг гаргаарай.
ИХЭР

Од эрхсийн нөлөөгөөр шинэ зорилго, тэмүүллийн араас хөөцөлдөх үйл ажиллагаа нь таны өөртөө итгэх итгэлийг нэмнэ. Мэдлэг мэргэшлээ дээшлүүлэх асуудал чухлаар тавигдана. Хэрвээ та мэдлэгийн цар хүрээгээ тэлэхийг хүсэж байгаа бол шинэ сургаалтад хамрагдах нь тохиромжтой. Залуу хүмүүс гадаадад суралцах талаар судлах нь сайн үр дүн өгнө. Аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас хандах нь таны санаануудыг илүү үнэ цэнтэй болгоно. Өнгөрсөн үеийн дурсамжийг сэргээх үйл явдал болно. Хол байгаа найзтайгаа ч өнгөрсөн дурсамжаа хуваалцаж болно. Од эрхсийн нөлөөгөөр хайр дурлал болон уран сэтгэмж бэхжинэ. Таны хайр дурлалын харилцаа өөрчлөлт хийвэл маш таатай болно. Ажилдаа дарагдан хувийн амьдралаа жаахан цалгардуулж байсан бол одоо өөрчлөх хэрэгтэй. Хайртай хүмүүстээ чин сэтгэлийн бэлэг өгөхийг хичээгээрэй. Санхүүгийн асуудал гэр бүлийн болон ажил хэргийн харьцаанд муугаар нөлөөлөх магадлалтай. Зугаа цэнгэлд хамаагүй мөнгө үрэхгүй байхыг хичээ. Харьцаандаа хэрүүл маргаан гаргах хэрэггүй. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, ямар нэгэн шийдэлд хүрэх хэрэгтэй бол хоёулхнаа илэн далангүй ярилц. Долоо хоногийн сүүл рүү төлөвлөж байгаагүй, шинэ үйл явдал танай гэр бүлд тохиолдоход ойрхон байна. Нэгэнт болсон үед үүнийг төлөвлөж байгаагүйдээ гайхах болно. Энэ нь олон хүнд анзаарагдаагүй таатай боломж авчирч магад. Үүнийг та зөвөөр ашиглах хэрэгтэй. Танд тэр болгон ирээд байхгүй завшаан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин урт хугацаанд төлөвлөж байсан сайхан санаа тань хоосон байж болох ч амжилтад хүрэхэд тус нэмэр болох олон хүчин зүйл байдгийг сана. Шинэ зүйлд нээлттэй хандаж чадвал та төсөөлж байснаасаа ч илүү зүйлийг олж авах болно. Хамтын ажиллагааны хүрээллээс болоод таны сонирхлыг гаднын соёл амьдралын хэв маяг хүчтэй татах болно.
МЭЛХИЙ

Энэ үед чухал ажил эхлэх бол хүлээн авсан мэдээллээ сайн боловсруулах шаардлагатай. Аль болох томоохон шийдвэр гаргасны хэрэггүй. Таны идэвх зүтгэлийг хамт ажиллагсад тань өндрөөр үнэлнэ. Асуудал гарах үед өөрийн хариуцлагатай зан чанараа бүү гээ. Тооцоолсон эрсдэл ч үр ашгаа өгнө. Өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэдээллээ бүгдийг нь нэгтгэж ирээдүйн ерөнхий дүр зургийг гаргахыг хичээ. Цагийн хуваариа шалгаж ямар нэг чухал уулзалт мартсан үгүйгээ шалга. Ойр дотнын хүн эсвэл сайн найздаа чухал зөвлөгөө өгөх гэж байгаа бол хэчнээн таагүй зүйл гарлаа ч тайван байж, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцаанд романтик адал явдал тохиромжгүй. Танд үнэн сэтгэлээсээ хайрлан дурлах хүсэл төртөл өөрийгөө хуурах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Авьяас чадвараа мэдэрсэн ч гэсэн бүрэн судалж чадаагүй бол ажлаа солих гэж яарахаа хойшлуулах хэрэгтэй. Дараа нь том боломж нээгдэх болно. Мөн өөрийнхөө бодсон бүтэхгүй санаануудаасаа болгоомжил. Хийх гэж байгаа зүйлсээ сайн тунгааж бод. Бага зэрэг анхааралгүйгээс болж том ажил хэрэг хойшлогдож магадгүй. Хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө танд саад учруулах, далд явууллага хийх тул сэрэмжтэй бай. Шаргуу, бүтээлч байдал тань сайн үр дүнд хүргэнэ. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын од гийх бөгөөд хэн нэгэнд зүрх сэтгэлээ зориулахаас өмнө эсрэг хүйстнээ сайтар тань. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөвөл энэ нь хайр хүндэтгэл болон эргэж ирнэ. Цаг агаарын байдлаас шалтгаалж хууч өвчин сэдэрч магадгүй. Гэрээсээ хол эсвэл гадуур удаан явсны хэрэггүй.
АРСЛАН

Бие даасан бодол, шулуун шударга зан таныг илэрхийлнэ. Томорч мэдэх асуудлууд гарч ирэх тул түргэн шаламгай шийдэх хэрэгтэй. Татвар төлөлт, хууль дүрэм биелүүлэх зэрэг асуудлуудаа яаралтай эргэн харах хэрэгтэй. Хэрвээ ажлын сэтгэл хангалуун байдал санасанд тань хүрэхгүй байгаа бол хэсэг завсарлаад дахиж эхэл. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход та болон таны хамтрагч нар чухал үүрэгтэй байна. Таны оюун бодолд далд мэдрэмж нөлөөлөх бололтой. Хэрэв та үүнийг зөв хүлээн авч чадвал амьдралдаа эергээр ашиглаж болно. Өөрийгөө нэгэн хэвийн байдлаас чөлөөлж чадвал тод мэдрэмж болон зөв ойлголтын ашиг тусыг авах болно. Сэтгэл хөдлөл их байх бөгөөд хэт яарсан байдал гаргахгүй бай. Бүх зүйлийг урьдчилан бэлдсэн бол ажил хэргийг талаар зөвлөлдөхөд үр дүн нааштай байна. Зарим учрал санаандгүй мэт болох боловч амьдралаа өөрчлөх дохио байж мэднэ. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаанд асуудал үүсэж магадгүй. Гэхдээ хэрвээ та хайртай хүнтэйгээ цаашид удаан хугацаанд хамт байхаар шийдсэн бол одоо л тэр хүнээ бүрэн ойлгох цаг үе. Долоо хоногийн сүүл үед ид шид тохиох мэт санагдаж болно. Та өөрөө хийж чадна гэж бодож байгаа бүхнээ оролдоод үз. Танд удахгүй мөнгө орлого орж ирэх болно. Хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтад шаардлагатай байсан хэлэлцээр тань амжилттай бүтэх болно. Хэрвээ та ямар нэг дарамтын доор байгаа бол өөрийн зан аашаа барьж тухайн нөхцөл байдалд аль болох эерэг байдлыг олж харахыг хичээ. Хайрын дурлалын хувьд аз жаргалтай харилцааг хүсэж байгаа бол онцгой төлөвлөгөө хэрэгжүүл. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй. Өөрийгөө их ажлаар дарж, амрах завгүй ажиллах нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх болно. Өөрчлөлтүүдийг хийхэд ямагт хэцүү байдаг гэхдээ энэ мөчид өөрчлөлт хийхэд тохиромжтой байх болно. Ядаргаанд орсон мэт санагдвал эмнэлэгт үзүүлж цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй.
ОХИН

Бага зэрэг мэдрэмтгий байдал амьдралыг илүү сайхан болгох болно. Нууцлаг байдал сонирхлыг тань татаж судалгаа шинжилгээний ажил хийхийг хүсэх болно. Өөрт хамаагүй ажлаар хариуцлага хүлээхээс болгоомжил. Таны харьцах хүрээ эрс өөрчлөгдөх тул гэрээ хэлэлцээр яаран бүү байгуул. Таны бүтээлч чадвар өндөр байгаа ч ямар нэг эргэлзээтэй асуудал гарч ирэх тул бүхнийг яв цав төлөвлөх хэрэггүй. Таны ур чадварт атаархдаг хэн нэгнээс болгоомжлох хэрэгтэй. Мэдлэгээ дээшлүүлэх болон өөрийн сэтгэл доторх асуудлаа уудлахад тохиромжтой. Өрсөлдөөн ихтэй байх бөгөөд өөрийнхөө ухаан санааг удирдах хэрэгтэй болно. Үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч өөрийгөө тайвшруул. Та эрүүл мэнд болон сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхийн тулд сэтгэлзүйч дээр очиж болно. Та гадаад руу боломжийн үнээр аялж болох талаар олж мэдэх бөгөөд өмнө нь очиж байгаагүй газар луу явбал илүү сонирхолтой байх болно. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр таны холбоо харилцаа эрчимжих болно. Таны хувийн болон ажлын харилцаа аль аль нь ахицтай байх болно. Чин сэтгэлээсээ ярилцаж чадвал та хайртай хүнтэйгээ илүү ойр дотно болж чадна. Энэ боломжийг ашиглан романтик үдшийг хамтдаа өнгөрүүлж, амьдралынхаа талаар ярилц. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө зохиох нь тааламжтай. Хайртай хүмүүсээ аз жаргалтай байлгах нь таны хувьд гол зүйл юм. Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж, биеэ амраахад тохиромжтой үе. Эцэг эх охиныхон үр хүүхдэдээ анхаарал тавьж, тэдний бахархлыг хүлээх үйл ажиллагаа зохион байгуул. Уран сэтгэмж, сэтгэл хөдлөл шаардсан үйл явдлыг үзэж харахад таарсан цаг үе.
ЖИНЛҮҮР

Бусдаас туслалцаа авч нуруун дээрээ байгаа ачаанаасаа жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өөрийн хүчээр бүгдийг хийх нь зөв гэсэн эндүү ташаа ойлголтоосоо салах хэрэгтэй. Зарим зүйлийг чадахгүй гэж бодсон хүн тань бүгдээс илүү хийхийг үгүйсгэхийн аргагүй. Танд зарим нэг амлалт өгөх шаардлага ирэх байх. Нөхцөл байдлаас харахад эрсдэлтэй алхам хийх нь тохиромжгүй үе. Таны зөн совин хүчтэй байгаа тул хэрэв танд таалагдахгүй байгаа зүйл байвал өөрийнхөө үзэл бодлыг хамгаал. Зарим сөрөг нөлөөлөл тань руу ирж байгааг анхаар. Худалдаа арилжааны гэрээнд гарын үсгээ зурах, аз туршсан ажил хийх зэрэгт тийм ч таатай биш. Төлөвлөсөн ажилд бодож байснаас илүү их мөнгө зарцуулах төлөвтэй байна. Бусдын алдааг өөр дээрээ тусгаж авах нь ухаалаг зүйл биш. Удирдах албан тушаалтантайгаа санал нийлэхгүй байх тул өөрийн санааг өөртөө хадгалсан нь дээр бололтой. Албан тушаал ахиж эрх мэдлээ нэмэгдүүлсний дараа л та хүссэн өөрчлөлтөө хийж чадна. Тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийн тулд та хурц ухаантай байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү бага зэргийн гуниг гутрал гарч ирэх ч та урсгалаараа байж үүнийг давах ёстой зүйл гэж үзвэл бүх юм хурдан алга болно. Таны зарим төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Чухал асуудлуудыг хойш нь тавь. Залуу хүмүүсийн дотно харилцаанд хайрын гурвалжин үүсэх магадлалтай. Хэт их сэтгэл хөдлөл болон атаархал таны зорилгыг хаах талтай. Найзуудтайгаа гадуур зугаалахдаа өмнө нь мэдэж байгаагүй олон зүйлийг мэдэх болно. Шинэ хүнтэй танилцахдаа хэт хийсвэр хандахгүй байхыг хичээ. Хэрэв найзад чинь тусламж хэрэгтэй байгаа бол чадах чинээгээрээ тусал. Түүнийг ганцааранг нь бүү орхи. Зарим хүмүүс гэр бүлийнхнийгээ зугаацуулах хүсэл дүүрэн байна. Та амьдарч буй орон байр, орчноо сайжруулахыг хүсэж болох юм. Хэрэв багахан засвар хэрэгтэй байгаа бол сонирхолтой өөрчлөлт олоход цагийг зарцуул.
ХИЛЭНЦ

Бүтээлч санаа төрснөөр удаан хугацаанд хүлээгдэж байсан ажлын эхлэлийг тавина. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулах боломжтой. Гэхдээ чухал ажил хэрэг явуулахад амаргүй байх бололтой. Гэнэтийн зүйл таны толгой эргүүлэх бөгөөд бусадтай харилцах харилцаагаа дахин эргэцүүлэн бодоход хүргэнэ. Бодол санаагаа хуваалцах ухаалаг туршлагатай хүмүүстэй уулзаж ярилц. Шинэ арга барилаар ажиллах үр дүнтэй. Уулзалт арга хэмжээнд оролцох, олон нийтийн өмнө хэлэх үг хэлэх зэрэг нь завгүй байлгана. Аливаа бодит нөхцөл байдалд хөнгөмсөг хандах болон эмзэг зан гаргах нь тухайн үйл явцыг шүүн тунгаах чадварыг бууруулна. Худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болох нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс сэргийлэх аргыг ол. Бодит байдлыг гутрангиар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Ямар нэгэн зүйлээр оролд. Өөрийгөө завгүй байлгавал удахгүй гунигт санаа бодлоос юу ч үлдэхгүй алга болно. Зарим үед бие махбод болон сэтгэл санааны таагүй байдлаа даван гарахад тустай амар жимэр газар очих хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү амьдралд эерэг үйл явдал тохионо. Одоо хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Гэнэтийн арга хэмжээнд оролцсоноор танд төлөвлөөгүй их ажил гарч ирэх ч олон боломжийн үүд хаалга нээгдэнэ. Залхууран цагийг хий дэмий өнгөрүүлэхээс зайлсхий. Үгүй бол урам зориг, эрч хүч тань буурч болзошгүй. Та санхүүгийн хэлэлцээр хийж байгаа бол олон талаас нь сайтар тооцоол. Эс бөгөөс алдагдалд хүрч болзошгүй байна. Томоохон худалдан авалтаас зайлсхий. Учир нь од эрхсийн хөдөлгөөнтэй байдал таны сэтгэлийг хөдөлгөж санхүүгийн алдагдалд оруулж магадгүй байна. Ухаалаг бус, эмх цэгцгүй хандлага байх тул алдаа гарч болзошгүй. Олон нийтийн замбараагүй, тайван бус байдлаас болж бэрхшээл тулгарч болно. Романтик дурлалын галыг асахад амархан байх бололтой. Романтик харилцаагаа илүү олон талтай, идэвхтэй болго. Хоорондоо үүссэн хүйтэн хөндий байдал, санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд яг тохирсон цаг. Хайртай хосууд бие биедээ хардах үндэслэл бүү гарга.
НУМ

Бэл бэнчнээ өсгөх боломжууд энэ үед тохиолдоно. Боломж бололцоогоо ашиглахад бэлэн байж, өөрийн авьяас чадвараар амьдралаа хяналтад оруул. Бизнес, ажил төрлийн харилцаанд боломж гарч ирэх тул яг одоо шийдвэртэй арга хэмжээ ав. Санхүүгийн байдал сайжирснаар танд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж гарна. Таны бүтээлч чадвар нэмэгдэх тул хийх ёстой ажлуудаа хурдан амжуул. Өөрийн ур чадварыг харуулахаас илүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаар. Зорилгодоо амжилттай хүрэхэд урагш чиглүүлж өгөх бусдын зөвлөгөөг анхаарч ав. Харин үзэл бодлоо үргэлж өөрчлөх байдал эргэн тойронд байгаа хүмүүсийг тань гонсойлгож мэдэх юм. Ямар ч зүйл тохиолдсон бай, чухал төлөвлөгөөгөө дахин бүү өөрчил. Шударга бөгөөд үнэнч байхыг хичээ. Уурлаж бухимдвал жижиг зүйлд сатаарна. Та ийм байдлыг мэдрэхийг хүсэхгүй байвал тэвчээртэй байх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд бусдад өөрийн өгч чадах зүйлийг аль болох өгөхийг хичээ. Гэр бүлтэй хүмүүс амьдралдаа ач холбогдолтой зүйлд анхаар. Хосууд өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авахын тулд бие биедээ зохих эрх чөлөөг өг. Долоо хоногийн сүүл рүү хүйтэн сэрүүн уур амьсгал нэмэгдэж байгаа тул эрүүл мэндээ анзаар. Үр хүүхдээ дулаан хувцаслаж, хоол хүнсний чанарыг сайжруулахгүй бол эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх үе. Аливаа зүйлийн гүнд нь орох чадвар танд судалгаа шинжилгээ болон мэргэжлийн ажлаа хийхэд том тус хүргэх болно. Буруу гэж бодож байсан зүйлд ч сайн тал байх магадлалтай. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болон хөрөнгө оруулалт хийх талаар ирээдүйд ашигтай санал ирж мэдэх юм. Уран бүтээлч хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдох болно. Зохиол бүтээл туурвидаг хүмүүс нэг хэвийн загварт баригдах магадлалтай. Тиймээс өөртөө тайвшрах, сэргэх боломж өг. Дэмжигч болон сонирхол нэгтэй хүмүүсээс сайхан мэдээ хүлээн авна. Өөрийн хил хязгаарыг зөв тогтоосноор хэн нэгэнтэй эхлүүлэх харилцаа холбоо илүү хялбар байна. Энэ харилцаа танд таарч тохирч байгаад итгэлтэй байхын тулд дотоод мэдрэмжээ сайн ашиглах хэрэгтэй.Ойр дотнын хүмүүсээ нэг дор цугларах үед сэтгэлд хүрэх үнэн үг хэлэхийг хичээ. Ойр дотнын хүмүүсээ авьяас чадвараа нээж илрүүлэхэд нь өөрийн чадах бүхнээр туслах хэрэгтэй.
МАТАР

Ажил мэргэжилтэй холбоотой чухал уулзалтад оролцох бололтой. Танд илүү олон найзтай болох боломж гарна. Хурал цуглаан, уулзалт ярилцлага болон бусад мэдээллийн сувгуудыг ашиглан та өөрийн туршлагаа улам бүр баяжуулах нь чухал. Таны хүсэл мөрөөдөл санхүүгийн эрх чөлөө байна. Танд мөнгөний асуудал тулгарсан бол үрэлгэн найзуудаасаа зайгаа барьснаар мөнгөө хэмнэж чадна. Сайн төвлөрч чадвал од эрхсийн энергийг эергээр ашиглаж чадна. Өөрийгөө өөрчилснөөр стрессээс салж, ачааллаа багасгах болно. Завгүй байснаар амрах цаг олдохгүй. Энэ байдлаа шинэчлэхийн тулд өөрийн цаг хугацааг сунгаж, ажлаар шахах хэрэггүй. Мөн хамт ажиллагсадтайгаа өрсөлдөхгүй бол илүү тайван байна. Зарим хүмүүсийн хувийн харилцаанд сэтгэл зовоосон зүйл тулгарна. Хэвийн харилцаа тогтоохын тулд харилцан буулт хийх нь ажил ихтэй үед сэтгэл санааг тайван болгож өгнө. Үнэнч найз нөхөдтэйгээ сайн зөвлөлдөх нь харилцааг илүү хүчтэй болгоно. Долоо хоногийн сүүл рүү анхааралтай байх юм бол ямар ч нөхцөлд зөв сонголт хийх боломжтой байх болно. Холбоо харилцаанд асуудал гарч болзошгүй. Хэн нэгэн өөрийн зөвийг нотлох гэж оролдох эсвэл бодит үнэнийг хэлэхийг хүсэхгүй байж магадгүй. Хувийн амьдрал хэлбэлзэл ихтэй байх тул цочмог зан гаргахгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Олон нийтийн газраар явахдаа анхаарал болгоомжтой бай. Тайван бус байдал таныг асуудалд оруулж мэднэ. Бие махбодын эрч хүч өндөр байх хэдий ч бүү хэтрүүлээрэй. Үгүй бол эрүүл мэнд асуудалд орох болно. Эрүүл мэндийн асуудалд анхаарал болгоомжтой ханд. Гэр бүлийн гишүүд хоорондоо асуудалтай байгаа бол найрсаг харилцаа тогтоох яриа өрнүүлэх нь энэ хөшүүн байдлаас гарах арга байна. Хайртай хүмүүсийнхээ санаанд нь тааруулахыг хэчнээн оролдсон ч таныг дутуу үнэлж байгаа шиг санагдаж магадгүй. Ойр дотнынхон тань завгүй байгаа учраас яг одоо сэтгэл санааны хувьд тэдний тусламж танд хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Тиймээс зүгээр л тэднийг ойлгоод чин сэтгэлээсээ тэврэхийг хүсэж яагаад болохгүй гэж.
ХУМХ

Од эрхсийн нөлөөгөөр мэдрэмж тань чухал шийдвэр гаргах үед зөрчилдөөнийг авчрах болно. Өөрийгөө эвгүй байдалд оруулах, оюун санаагаа ядраах зэргээс сэргийлж зарим шийдвэрээ хойшлуул. Сонирхож байсан эд зүйлээ худалдан авах хүсэл ихэснэ. Санхүүгийн боломж эргэлзээ төрүүлж мэднэ. Бусдад зээлсэн мөнгөө авах нь төвөгтэй байж мэднэ. Янз бүрийн эд бараа зарах болон санаа бодлоо уран илтгэл маягаар илэрхийлэхэд ээлтэй үе байна. Зарим хүмүүс олны анхаарлын төвд байх ба алдар нэрээ шинэ түвшинд хүргэнэ. Нийгмийн үйл ажиллагаа гол үйл явдал байх болно. Энэ нь танд өөрийн авьяас чадвараа бусдад үзүүлэх боломж олгох болно. Бүтээлч санаагаа ашиглавал урам зориг тань ихсэх байх. Урам зориг, сэтгэмж оргилдоо байгаа бөгөөд зохиол бичдэг хүмүүст од эрхэс ивээлтэй байна. Хайр дурлалын хичээл зүтгэлийн үр дүн ганц бие хүмүүсийг урам зоригтой болгоно. Долоо хоногийн сүүл рүү далд байсан асуудлуудаа ил гаргаж илэрхийлэх бололтой. Дотроо хадгалж байхын оронд та илүү нээлттэй байж ердийнхөөсөө илүү шургуу ажилласнаар амжилтад хүрэх болно. Та бодсоноосоо ч илүү хүлээн зөвшөөрөгдсөн хүн болж мэднэ. Харин дааж чадахааргүй хэмжээгээр санхүүгийн өрөө ихэсгэхээс болгоомжил. Хувийн зарим асуудал таныг хий дэмий зүйлд сэтгэлээ зовох байдалд хүргэх болно. Магадгүй юу ч болоогүй байхад дэмий санаа зовох хэрэггүй. Таны далд ухамсар юу зөгнөж буй талаар ойлгох гэж хичээх болно. Өөрт хамаагүй дэлхийн нийтийн улс төр, эдийн засгийн байдалд ч санаа зовох магадгүй. Тайван байхын тулд гэр бүлийн асуудалдаа жижиг гэхгүй анхаарч, өөрийгөө төвлөрүүлэх хэрэгтэй. Гэр орноо засаж чимэглэх, эргэн тойрон дахь эвдэрсэн эд зүйлийг засах зэрэг ажлыг хийхэд тохиромжтой цаг үе. Хэрэв та гэртээ дээд зэргээр тав тухтай байхыг хүсдэг бол хүрээлэн буй орчиндоо ямар нэгэн өнгө гэрлийг нэм.
ЗАГАС

Та бүхэнд сайхан санаа төрөх бөгөөд хамтран ажиллах санал хүлээн авна. Шинэ мэдээг бизнесийн уулзалтад ашиглаж болно. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх тул ямар нэг дэмжлэг туслалцаа авах эсвэл цалингаа нэмэгдүүлэх зэрэг хүсэлт тавихад ээлтэй. Шинээр үүсэх боломж завшааныг ашиглан хувийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Ажил хэрэгч хүмүүст нөхцөл байдал сайн байгаа мэт санагдах боловч таны байр сууринд атаархах хүмүүсээс болгоомжил. Таны эргэн тойрон дахь хүмүүс ялангуяа хамт ажиллагсад таны тухай дэмий хоосон яриа гаргана. Та бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээр тавьдаг боловч үүнийг хэтрүүлэх юм бол нэр төр чинь унаж, таагүй байдалд орж болох юм. Од эрхсийн нөлөө таныг бага зэрэг ядраах болно. Хэрэв та ямар ч зүйлд тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Долоо хоногийн сүүл рүү урмыг хугалах зүйл тохиолдох болно. Аливаа зүйлд хэт болгоомжилдог зангаа хаяж, ямар нэг дүрэм журамд заавал захирагдах гэсний хэрэггүй. Амьдралдаа өөрчлөлт хийхийг шаардах бөгөөд таны үүрэг хариуцлага нэмэгдсэнээр нэлээд дарамттай байх бололтой. Эрч хүч тамир тэнхээ тань хуучин хэвдээ ортол тэсвэр тэвчээртэй бай. Мөнгө үрэх хүсэл таныг эзэмдэнэ. Зарим хүн танд зовж олсон мөнгөө салхинд хийсгэх сэдэл өгөх бололтой. Аливаа харилцаанд холбогдохоосоо өмнө таны хувийн эрх ашигт халдахаар бол болгоомжлоорой. Хайр дурлалаа хайж буй хүмүүс энэ эрлээ нухацтай үргэлжлүүлэх үе. Аяллаар явж газар үзэх, үзэсгэлэнтэй газарт очиж намрын байгаль харахад хамгийн зохимжтой цаг.

