Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Амралтын өдрүүдэд дэлгэцнээ гарах дэлхийн шилдэг кинонууд

Амралтын өдрүүдэд дэлгэцнээ гарах дэлхийн шилдэг кинонууд

Урлаг Урлаг11/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5hl5vn8cn61h5botj96glf30a1_m5529126302014-10-11-11-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдийн хүртээл болгох зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадам нээлтээ хийлээ.
 
Жилд нэг удаа болдог энэхүү наадмыг найруулагч Л.Таванбаярын “Хүдэн” киногоор нээсэн юм. Наадам “Дэлхийн шилдэг кино бүтээл”, “Туркийн кино өдөрлөг”, “Дэлхийн кино урлагийн сан”-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, “Монгол кино хөтөлбөр” гэсэн дөрвөн хэсгээс бүрджээ. Наадмын үеэр 2013-2014 онд Канн, Берлин, Венец, Торонто, Гётеборг, Токио, Сан Пауло зэрэг дэлхийн нэр хүндтэй кино наадамд шалгарсан 12 шилдэг киног олон нийтэд танилцуулах юм. Мөн үзвэрийн дараа киноны уран бүтээлчидтэй уулзалт хийх аж. Тус наадмын олон улсын шилдэг кино хөтөлбөрт дэлхийн шилдэг кинонууд багтжээ.
Тухайлбал, 2013 оны Токиогийн олон улсын кино наадмын шилдэг найруулагч, 2014 оны Гётеборг олон улсын кино наадмын шагналт Исландын найруулагч Бенедикт Эрлингссоны “Хүн ба морьд” кино, 2013 оны Венецийн кино наадмын шагналт Францын найруулагч Жан Денизийн “Сайхан амьдрал” зэрэг үзэгчдийн хүртээл болох аж. Энэ жилийн наадмын онцлох орноор Турк улсыг сонгосон байна. Учир нь 2014 онд Турк улсад кино урлаг үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиосон аж. Мөн Каннын кино наадмаас “Алтан мөчир” шагнал хүртсэн “Өвлийн ичээ” манай үзэгчдийн хүртээл боллоо.
 
Ингээд та бүхэндээ энэ амралтын өдрүүдэд дэлгэцнээ гарах шилдэг бүтээлүүийн хөтөлбөрийг хүргэж байна.
 
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 

29/05/2025

Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

29/05/2025

Алдартай ах дүүс

29/05/2025

Ном бүтээлийн дээжээс солилцов

29/05/2025

“Ухаалаг хэрэглээний аялал” хүүхдийн жүжгийг толилуулж байна

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.