Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо
Кино

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

Урлаг Урлаг10/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Роберт Паттинсоны тоглосон “The Batman Part II” киноны зураг авалт түр хугацаагаар зогслоо. Учир нь тус киноны найруулагч Мэтт Ривз гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуулахын тулд үйлдвэрлэлийн ажлаас түр завсарлажээ.

“Warner Bros.” болон “DC Studios”-ын зүгээс энэ тухай мэдэгдсэн байна. Мөн студи найруулагчийн шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зураг авалтыг удахгүй үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолжээ.

Тус кинонд Роберт Паттинсон Брюс Уэйн буюу Бэтмэний дүрээ дахин бүтээж байгаа юм. Мөн Скарлетт Йоханссон, Колин Фаррелл, Себастиан Стэн, Энди Серкис, Жеффри Райт нарын жүжигчид тоглож байна.

“The Batman Part II” кино анх 2026 оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч дараа нь 2027 оны аравдугаар сарын 1, улмаар 2028 оны хоёрдугаар сарын 18 хүртэл хойшлогдсон юм. Одоогоор зураг авалтын түр зогсолт нээлтийн товд дахин өөрчлөлт оруулах эсэх нь тодорхойгүй байна.

Мэтт Ривз 2022 онд гарсан “The Batman” киног найруулсан бөгөөд Роберт Паттинсон гол дүрд тоглосон уг бүтээл дэлхий даяар амжилттай болсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Дэниел Рэдклифф дотнын найз Жонатан Гроффтойгоо шинэ кинонд дахин хамтран тогложээ

15/11/2026
Кино Урлаг

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026
Кино Урлаг

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

13/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэниел Рэдклифф дотнын найз Жонатан Гроффтойгоо шинэ кинонд дахин хамтран тогложээ

15/11/2026

71 настай Чоу Юнь Фат найман жилийн турш өдөр бүр таван км гүйж байна

15/11/2026

Реппер Desant-ийн хүү “Click Click Boom”-тэй хамтрав

15/11/2026

Дуучин С.Сэрчмаа “Сэтгэл дүүрэн баярлалаа” гэв

15/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.