Найруулагч Б.Чингүүний “Dzud” уран сайхны кино Швед улсын Стокхольм хотноо найм дахь жилдээ зохион байгуулсан “City Film Festival Stockholm” кино наадмаас шилдэг уран сайхны киноны шагнал хүртлээ.
Эл кинонд хүн, амьтан, байгаль орчны харилцаа болон өвлийн хатуу ширүүн нөхцөлд өрнөх амьдралын тэмцлийг өгүүлсэн юм.
Тус уран бүтээл өнгөрсөн долдугаар сард Туркийн “Anatolia International Film Festival”, мөн Унгар Улсын “Director’s Cut International Film Festival”-ийн сүүлийн шатанд шалгарч, мөн наймдугаар сард “New York Movie Awards 2026” олон улсын кино наадмаас шилдэг киногоор шалгарч, гранпри шагналын эзэн болж байв. Мөн Италийн Милан хотноо зохион байгуулагдсан “Milan Independent Film Festival”-ийн шилдэг киногоор шалгарсан.


