Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна
Кино

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

Урлаг Урлаг12/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази болон Ойрх Дорнодын хэд хэдэн улсын зах зээлд түгээгдэхээр болжээ. Тус киноны олон улсын борлуулалтын гэрээнүүдийг АНУ-ын “Screamfest” аймшгийн кино наадмын нээлттэй зэрэгцэн зарласан байна.

Хонконгт төвтэй “Autumn Sun Films” компани уг бүтээлийн олон улсын борлуулалтыг хариуцаж байгаа бөгөөд Макао, Вьетнам, Малайз, Сингапур, Бруней зэрэг оронд түгээхээр төлөвлөжээ. Мөн Тайванийн кино түгээлтийн эрхийг “Moviecloud”, Пакистан болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын эрхийг “Empire Entertainment” компани тус тус авсан байна.

Киноны гол дүрд Тайландын жүжигчин, цахим нөлөөлөгч Юши Ринрада тогложээ. Үйл явдал нь цахим орчинд олны шүүмжлэл, дайралтад өртөн амьдрал нь сүйрсэн нөлөөлөгч эмэгтэйн тухай өгүүлнэ. Тэрээр нас барсныхаа дараа сүнс болон эргэн ирж, өөрт нь хор хүргэсэн хүмүүсээс өшөө авахын зэрэгцээ санаанд оромгүй хүнтэй холбоо тогтоодог.

Найруулагч Артистая Арриявонгсагийн бүтээсэн уг кино цахим орчны дээрэлхэлт, олны өмнө хүнийг шившиглэх үзэгдлийн хор уршгийг ер бусын аймшгийн үйл явдлаар харуулжээ. Киноны зохиолыг найруулагч хамтран бичсэн байна.

Тус киноны Макао дахь нээлтийг аравдугаар сарын 31-нд, Хэллоуины баяраар хийхээр төлөвлөсөн бөгөөд арваннэгдүгээр сард Вьетнам, Малайз, Сингапур, Брунейд үзэгчдэд хүргэхээр болжээ. Индонез, Филиппин, Мьянмар дахь нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026
Кино Урлаг

“Dzud” уран сайхны кино “City Film Festival Stockholm” кино наадмын шилдэг киногоор шалгарлаа

12/10/2026
Кино Урлаг

Найруулагч С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны олон улсын кино наадамд нээлтээ хийнэ

11/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.