Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс
Кино

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

Урлаг Урлаг13/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1980-аад оны Монголын өнгө төрх, уур амьсгал, эрчүүдийн нөхөрлөл, хүч чадал, хүн чанарыг өгүүлэх “ОВГОР” уран сайхны кино өнгөрсөн баасан гараг /2026.10.08/-аас үзэгчдэд хүрч эхлээд буй.

“Хан хуур” пикчерсийн ээлжит бүтээл болох “ОВГОР” киноны голд С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр, Э.Шинэбаяр нар тоглосон байна.

Тус уран бүтээлийн талаарх цахим орчин дахь үзэгчдийн сэтгэгдлээс хүргэе.

Өмнөд Солонгосын жүжигчин Чой Си Вон: Киноны зураг авалтын талбайд хичээнгүйлэн ажилласан багийн гишүүн бүрийг нэг бүрчлэн танилцуулж, хүндэтгэл үзүүлсэн нь надад хамгийн их сэтгэгдэл төрүүллээ

“Би Монголд “ОВГОР” киноны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

Юуны өмнө, киноны зураг авалтын талбайд хичээнгүйлэн ажилласан багийн гишүүн бүрийг нэг бүрчлэн танилцуулж, хүндэтгэл үзүүлсэн нь надад хамгийн их сэтгэгдэл төрүүллээ.

Камерын өмнө дүр бүтээсэн жүжигчдээс гадна ганцхан киног бүтээхийн төлөө арын албанд хамтдаа хөлсөө урсган ажилласан хүн бүрийг танилцуулж, тэдний хөдөлмөрийг үнэлж байгааг харах үнэхээр халуун дулаан, сэтгэл хөдөлгөм байлаа.

Энэ нь зүгээр нэг киноны нээлт бус, харин кино бүтээхэд оролцсон хүн бүр гол дүр нь болж, өөрийн гэсэн үнэ цэн, хүндлэлийг мэдэрсэн ёслол мэт санагдсан.

Хувь хүнийхээ хувьд нэгэн хүсэл тээж үлдлээ. Манай улсад ч бас киноны нээлтийн үеэр тухайн бүтээлийг хамтдаа туурвисан бүх хүнд талархал илэрхийлж, тэдний хөдөлмөрийг алдаршуулан хүндэтгэхэд зориулсан бүтэн өдрийн ёслол зохион байгуулдаг болоосой гэж хүсэж байна.

Өнөөдөр би маш их зүйлийг сурч, сэтгэл зүрхээрээ гүнээ догдлон, уярч гарлаа”

Ардын жүжигчин С.Сарантуяа: Шавийн хөдөлмөр, ухаан шингэсэн шинэ дүрийг харж бахархаж суув

Соёлын гавьяат зүтгэлтэн, “U film”-ийн үүсгэн байгуулагч, жүжигчин, продюсер Г.Ундармаа: Зохиол, найруулга, жүжигчдийн тоглолт үнэхээр гоё байлаа

Найруулагч Ц.Хүсэлбаатар: Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн амтай, гайхалтай сайхан киног сэтгэл догдлон догдлон үзлээ

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү: Гавьяат жүжигчин С.Өлзийхүү: Цэрэнболд, Болд-Эрдэнэ, Ариунбямба, Эрхэмбаяр нарын хослол гайхалтай юм аа

Кино зохиолч С.Сумъяа: Яах аргагүй төрмөл жүжигчин юм аа

Chuluunbaatar Khurelbaatar: Ойрд ийм эхлэл, өрнөл, төгсгөлтэй кино үзсэнгүй

Orkhoo Orkhonzaya: Ийм олон гал жүжигчид нэг дор байж болдог л юм байна

Muugii Batmunkh: Сайн жүжигчид, сайхан уран бүтээл болжээ. Нэг ч өөлөх хүн байсангүй

Maralaa Garnsukh: Энэ бүр үнэхээр гал кино байна лээ шүү, заавал үзээрэй

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026
Кино Урлаг

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026
Кино Урлаг

Ардын жүжигчин Ж.Лхамхүү нийслэлийн “Хангарди” одонгоор шагнуулжээ

27/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли нар олон жил үргэлжилсэн маргаанаа эцэслэжээ

27/11/2026

Жерар Депардье 2018 онд үйлдсэн гэх хүчингийн хэргийн шүүх хурлаар орохоор болжээ

27/11/2026

Ариана Гранде “Eternal Sunshine” аялан тоглолтынхоо талаар баримтат киног гаргана

27/11/2026

“Ramayana” киноны хэлний апп “CineDubs” 42 орны 100 мянга гаруй үзэгчдэд хүрчээ

27/11/2026

Барби хүүхэлдэйн 67 жилийн түүхийг харуулах үзэсгэлэнг Австралид дэлгэнэ

27/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.