Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Алтан медальт ахмад тамирчдыг сайд хүлээн авч уулзлаа
Спорт

Алтан медальт ахмад тамирчдыг сайд хүлээн авч уулзлаа

Урлаг Урлаг14/10/2014Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10011820_346907775470275_8352758248755351496_o3757248462014-10-14-15-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр хүндийн өргөлт, чөлөөт бөх, хөнгөн атлетик, паурлифтинг зэрэг спортоор хичээллэж, 2007 оноос эхлэн дэлхийн томоохон тэмцээнүүд алт,мөнгө, хүрэл медаль авсан 22 ахмадыг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Ахмад тамирчид өнөөдрийг хүртэл тив, дэлхийн тэмцээнээс 96 медаль авснаас 62 нь алт, 14 нь мөнгө, үлдсэн нь хүрэл ажээ. ССАЖЯ-наас Спортын тухай хуулийг удахгүй өргөн барих гэж байгаатай холбогдуулан ахмад тамирчдаас саналыг нь сонсож, ярилцлага өрнүүлсэн юм. 

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Спортын тухай хуулийн үзэл баримтлалыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар оруулж батлуулсан. Удахгүй хуулийг нь өргөн барихаар манайхаас бэлтгэж байна. Энэ хүрээнд  нэгдүгээрт нийтийн биен тамир, эрүүл амьдралын хэвшил, сонирхогдчын спорт, мэргэжлийн спортыг дэмжихэд анхаарах юм.  Сонирхогчдын гэдэг бүлэг дотор ахмадын сонирхогчдын биен тамирын спортыг дэмжих тал дээр хуульд заалт оруулах болно” хэмээсэн. Ахмад тамирчдын зүгээс тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад замын зардлыг буцаан олгодог болох зэргээр хуулиндаа  тодорхой заалт оруулахыг сайдаас биечлэн хүслээ.

Учир нь, тив, дэлхийн тэмцээнээс ахмад тамирчид өөрийн зардлаар яваад өндөр амжилт гаргаад ирэхэд, төр засгийн зүгээс санхүүгийн болон сэтгэл санааны ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй байдлыг өөрчлөх хэрэгтэйг ахмад тамирчид сануулав. Ахмадуудын энэхүү саналыг авч, хуулиндаа тусгахаар ажиллах болохоо ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл онцолсон юм. Дашрамд дурдахад, улсын төсвөөс жилд таван тэрбум төгрөгийг 24 төрлийн спортыг төрлийг дэмжих, дээш гаргахад зориулан мөнгө зарцуулдаг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.