Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АЖ Ц.Батчулуунд туслах хандивын тоглолт болно
Нийгэм

АЖ Ц.Батчулуунд туслах хандивын тоглолт болно

Урлаг Урлаг20/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-10-20_1037002350272252014-10-20-09-36[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ.

  Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байна.

  Ардын жүжигчний эмчилгээнд зориулан МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын Савьяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс “Эгшгэн өргөл” нэртэй хандивын аян зохион байгуулж, энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэгвэл Америк, Япон дахь монголчууд ч энэхүү буяны аянд нэгдэн ороод байна. АНУ-ын Баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд нөхөд хамтарч энэ сарын 25-ны өдрийн 13:00 цагт Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд ардын урлагийн “СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын тоглолт хийхээр болжээ.

 Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байна. Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээнэ үү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсон “The Batman: Part II”-ын тулааны хэсгүүд өмнөхөөсөө илүү хэцүү болсон гэв

02/09/2026

Гал Гадот “The Runner” кинонд тоглохдоо Том Крузээс урам авсан гэв

02/09/2026

Жорж Клуни Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртэнэ

02/09/2026

“Harry Potter” киноны Фред болон Жорж Уизлигийн дүрээр үзэгчдийн эчнээ мэдэх жүжигчид Жеймс, Оливер Фелпс нар “Harry Potter: Wizards of Baking” шоуг хөтөлнө

02/09/2026

Райан Гослингийн продакшн “The Flintstones” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарыг бүтээхээр хөгжүүлж байна

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.