Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
Сонгодог урлаг

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

Урлаг Урлаг28/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын мэргэжлийн хөгжмийн урын санг шинэ бүтээлээр баяжуулах, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг дэмжих зорилготой “Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт буюу Дархан хотод өнөөдөр /2026.10.28/ эхэлнэ.

1982 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус наадам энэ удаа цар хүрээгээ тэлж, Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болох юм. Наадмын үеэр 2025-2026 онд үндэсний цөөхүүл хөгжим, морин хуурын найрал хөгжим, симфони найрал хөгжимд зориулан туурвисан шинэ бүтээлүүдийг мэргэжлийн хөгжим судлаачдын зөвлөл сонгон шалгаруулж, үзэгчдэд толилуулна. Мөн шилдэг бүтээлүүдийг тодруулах юм.

Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Залуучууд театр хамтран зохион байгуулж байна.

1982 оноос эхтэй “Алтан намар” наадмыг ССАЖЗЯ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн ССАЖЗГ, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Залуучууд театр хамтран зохион байгуулж байна.

Ташрамд, “Алтан намар-2026” наадмын үндэсний цөөхүүл хөгжмийн шалгаруулалтад Залуучууд театрын хөгжимчид, ахмад уран бүтээлчид, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжимчид, Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх “Хүслийн шувуухай” чуулга, Залуучууд театрын дэргэдэх “Белканто” дууны дугуйлангийн сурагчид оролцож, уран бүтээлээ толилуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Б.Доржнамжин олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд түрүүлжээ

27/10/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Х.Мягмарсүрэн Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдааны гранпри шагналыг хүртлээ

20/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.