Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр жүжигчин Ш.Жавхлангийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр жүжигчин Ш.Жавхлангийн төрсөн өдөр

Урлаг Урлаг29/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр “Маск” продакшны жүжигчин, орчуулгын киноны дуу оруулагч Ш.Жавхлангийн төрсөн өдөр.

Ш.Жавхлан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрж өссөн бөгөөд дунд сургуулиа төгссөний дараа жүжигчин болохоор шийджээ. Ингээд тэрбээр СУИС-ийн кино, драмын ангид суралцаж, 2003 онд жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Оюутан байх үеэсээ урлагийн салбарт хөл тавьсан түүний анхны тайзны дүрүүдийн нэг нь Николай Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевна байжээ.

Сургуулиа төгссөний дараа Ш.Жавхлан МҮОНРТ болон ТВ9 телевизэд орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчнээр ажилласан байна. Энэ үе нь түүний жүжиглэх ур чадвараа хөгжүүлж, дүрийн дуу хоолой, ярианы өнгө аяс, илэрхийлэлд суралцсан чухал туршлага байв.

Улмаар 2006 онд “Маск” продакшн байгуулагдахад тус хамт олны эгнээнд нэгдэж, хошин урлагийн тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлжээ. Түүний цовоо сэргэлэн төрх, эгдүүтэй инээд, хөгжилтэй дүр бүтээх чадвар нь үзэгчдэд ойр дотно санагддаг .

Жүжигчин Ш.Жавхлан “Хайртай бол хартай”, “Single Ladies”, “Миний хайр”, “Аз жаргалын шок”, “Их хотын залуус”, “Такси”, “Анчид”, “Хуримын сюрприз”, “Би ээж болмоор байна”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Сайн уу, амьдрал минь-2”, “Би дурламаар байна”, “Сайн аав”, “Амьдралоги”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “One Night”, “Онцгой даалгавар”, “Цаасан шувуу”, “Соёлын довтолгоо”, “Улаанбаатарт нэг удаа”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Гэнэтийн зочид”, “No Wifi Zone”, “Гэрэлт одны нууц”, “Нөхөрт гарсны маргааш”, “Цэргийн ээж”, “Нийслэл хүүхэн”, “Ghost”, “Охиндооөгсөн тангараг”, “Хамуу ажиллагаа”, “Гэсэн ч би хайртай”, “Хадланчид”, “Алтан хүргэн”, “Зуун гулууз”, “Гулгаа”, “Хайрын бэлэг”, “Дахин олдохгүй хайр”, “Сүүлчийн шилийн сайн эрс” зэрэг олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд оролцон тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Вайнона Райдер 55 нас хүрлээ

29/10/2026
Театр Урлаг

Жүжигчин Э.Намуун “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирлээ

29/10/2026
Кино Урлаг

“Аавдаа хайртай” киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, түүний ач охин, жүжигчин Х.Баярмаа нар тогложээ

29/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Вайнона Райдер 55 нас хүрлээ

29/10/2026

Өнөөдөр жүжигчин Ш.Жавхлангийн төрсөн өдөр

29/10/2026

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

29/10/2026

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.