Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай
Кино

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

Урлаг Урлаг27/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын жүжигчин Жон До Ён найруулагч И Чан Доны “Possible Love” кинонд бүтээсэн дүрээрээ ирэх жилийн “Оскар”-ын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших боломжтой уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж эхэллээ. Хэрэв тэрбээр тус төрөлд нэр дэвшвэл Өмнөд Солонгосын жүжигчдээс анхдагч болох юм.

АНУ-ын “The Hollywood Reporter” хэвлэл аравдугаар сарын 25-нд Жон До Ёны уран бүтээлийн замнал болон “Possible Love” кинонд бүтээсэн дүрийг нь онцолж, “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших боломжтойг дурджээ. Өмнөд Солонгосын KBS World болон SBS News агентлагууд ч уг мэдээллийг дамжуулсан байна.

Жон До Ён тус кинонд ажлаасаа халагдсан ажилчны эхнэр Ми Угийн дүрийг бүтээжээ. Кинонд амьдралын нөхцөл, нийгмийн байр сууриараа ялгаатай хоёр хос баримтат киноны төсөлтэй холбоотойгоор учирч, өөрсдийн амьдрал, далд хүсэл болон дотоод зөрчилтэйгээ нүүр тулдаг тухай өгүүлдэг. Гол дүрүүдэд Соль Кён Гү, Жон До Ён, Чо Ё Жон, Жо Ин Сон нар тогложээ.

“The Hollywood Reporter” жүжигчний дүр бүтээх арга барилыг онцлон үнэлж, Ми Угийн дүрийг Жон До Ёноос өөр жүжигчин бүтээж буйгаар төсөөлөхөд бэрх хэмээн бичсэн байна. Түүний тоглолт дүрийн сэтгэл хөдлөлийг энгийн нэг илэрхийлэл, дуу хоолойгоор хязгаарлахгүй, баяр хөөртэй мөчүүдэд ч үзэгчийн сэтгэлийг эмзэглүүлж чаддагийг тус хэвлэл онцолжээ.

“Possible Love” кино нь найруулагч И Чан Доны найман жилийн дараах анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд олон улсын кино наадмууд болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж байна. Тус бүтээл 2026 оны есдүгээр сард Венецийн олон улсын кино наадмын шүүгчдийн их шагналыг хүртсэнээс гадна Өмнөд Солонгосоос “Оскар”-ын олон улсын шилдэг киноны төрөлд өрсөлдөхөөр сонгогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026
Кино Урлаг

“Их говийн манаач” баримтат кино олон улсаас тав дахь шагналаа хүртлээ

27/10/2026
Кино Урлаг

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон “Tantara” цуврал арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

26/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

27/10/2026

Реппер BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг хийнэ

27/10/2026

Б.Доржнамжин олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд түрүүлжээ

27/10/2026

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.