Америкийн реппер Jay-Z 2027 оны хоёрдугаар сарын 14-нд болох “Super Bowl LXI” тэмцээний завсарлагын шоуны гол уран бүтээлчээр оролцохоор болжээ. Энэ нь түүний дэлхийн хэмжээний спортын энэхүү арга хэмжээний тайзнаа гол уран бүтээлчээр гарах анхны тохиолдол болох юм.
АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL) болон “Apple Music”-ийн мэдээлснээр, 2027 оны “Super Bowl”-ийн тоглолт Калифорни мужийн Инглвуд хотын “SoFi Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээний завсарлагын шоу нь спортын арга хэмжээний хамгийн их үзэгчтэй хөгжмийн үзүүлбэрүүдийн нэгт тооцогддог билээ.
“Roc Nation” нь NFL-тэй хамтран ажиллах хугацаандаа завсарлагын шоуны уран бүтээлчдийг сонгох, хөгжмийн үзүүлбэрийг боловсруулахад оролцож ирсэн. Тус хамтын ажиллагааны хүрээнд Шакира, Женницер Лопез, The Weeknd, Рианна, Кендрик Ламар зэрэг уран бүтээлчид өмнөх жилүүдэд “Super Bowl”-ийн завсарлагын шоуг толилуулж байв.
“Super Bowl”-ийн завсарлагын шоу нь зөвхөн спортын тэмцээний нэг хэсэг бус, дэлхийн хөгжмийн салбарын томоохон тайзуудын нэг болж хөгжсөн. Иймээс Jay-Z өөрөө гол уран бүтээлчээр оролцох болсон нь түүний карьерын дараагийн томоохон үйл явдлуудын нэг болох юм.

