Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»С.Болдсайхан : Амьдрал бол телевизийн олон ангит реалитит шоу
Утга зохиол

С.Болдсайхан : Амьдрал бол телевизийн олон ангит реалитит шоу

Урлаг Урлаг21/10/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Reality_TV_Collage740160272014-10-21-14-32[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амьдрал бол телевизийн олон ангит реалитит шоу
Адармаантай, адал явдалтай, гунигтай, заримдаа сонирхолгүй
Яг л Жемь Керригийн тоглосон кино шиг хиймэл
Ялгаа нь гэвэл би чи бид бүгд тус тусдаа гол дүрийг бүтээнэ

Найруулагчид нь сохор дурлал бас чөтгөр магадгүй цаг хугацаа
Найрнаас харьж яваа хүн шиг ажилдаа ихэвчлэн согтуу ирдэг ч тэд
Халагддаггүй. Учир нь хайр, үзэн ядалт, гэхчлэн тэдний зохиосон
Эмх замбраагүй
Этгээд сонин зохиол нь
Үзэгчдэд
Үнэлэгддэг Үзэгчид нь бурхад бас сахиусан тэнгэрүүд
Үдийн хоолныхоо дараа бас
Үдэш унтхаасаа өмнө тэд гэр бүлээрээ тухлан суугаад биднийг үзнэ
Үхэлтэй учирч байгаагүй, шаналж мэдэхгүй, уйлж ч чадахгүй болохоор
Бурхад
Бидний энэлэлээс таашаал авна
Хэр их зовж төөрөлдөж тарчилна
Тэр хэрээр амжилт олно бид
Тэгээд эцэст нь амар амаглангаар шагнуулна

Амьдрал бол нэг ийм…
Амттай ч биш л дээ.
Амьсгал минь дэлгэцнээ тасарна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.