Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Харилцаа дууны олон улсын тэмцээнд М.Уларбек тэргүүн байр эзэллээ
Язгуур урлаг

Харилцаа дууны олон улсын тэмцээнд М.Уларбек тэргүүн байр эзэллээ

Урлаг Урлаг30/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Казах ардын уламжлалт харилцаа дууны “Айтыс” олон улсын тэмцээн Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз, БНХАУ-ын 20 найрагч оролцож, уран цэцэн үгсээрээ өрсөлдлөө.

Тэмцээнийг “Айтыс” харилцаа дууны “Ахтангер” холбооны санаачилгаар аймгийн Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулж,  хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчид ивээн тэтгэсэн байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас Баян-Өлгий аймгийн төв болон сумдаас 12, Ховд аймгаас хоёр, Казахстанаас хоёр, БНХАУ-аас гурав, Киргизээс нэг, нийт 20 найрагч оролцжээ.

Тэмцээний тэргүүн байрт Казахстанаас хүрэлцэн ирсэн харилцаа дууны нэрт найрагч Минатханы Уларбек шалгарч, долоон сая төгрөгийн шагнал хүртлээ. Тэрбээр уран цэцэн үг, яруу уянгалаг дуугаараа бусдаас ялгарч, шүүгчдийн хамгийн өндөр оноог авсан байна.

Нэгдүгээр байрт Казахстаны найрагч Хуанганы Серик шалгарч, дөрвөн сая төгрөгийн шагнал хүртжээ. Хоёрдугаар байрт Киргизийн найрагч Есенбайн Тыныштыхбек, Казахстаны найрагч Даулетийн Ерлан нар шалгарч, тус бүр хоёр сая төгрөгөөр шагнуулсан байна.

Харин гуравдугаар байрт БНХАУ-ын найрагч Сергазын Ерболат, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Кеншиликийн Ахтилеу нар шалгарчээ. Тусгай байрт БНХАУ-ын найрагч Таудайн Санатбек, Медений Сейлбек, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын найрагч Женсикбайн Сүйениш, Бугат сумын харьяат Сандалханы Бержан нар тус тус шалгарч, нэг сая төгрөгийн шагнал хүртсэн байна.

Мөн шагналт байрт шалгараагүй ч тэмцээнд оролцсон 10 найрагчид тус бүр 200 мянган төгрөгийн урамшуулал олгожээ.

Түүнчлэн тэмцээнд гадаадын улс орнуудаас хүрэлцэн ирж оролцсон найрагчдад аймгийн Засаг даргын шийдвэрээр олгодог “Хүндэт тэмдэг”, “Жуух бичиг” болон Өлгий сумын Засаг даргын өргөмжлөл гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн байна.

Найрагчид Монгол Улс болон Казахстан, БНХАУ, Киргиз зэрэг улсын найрсаг харилцаа, Чингис хааны түүхэн гавьяа, нүүдэлчдийн өв соёл, Монгол орны хөгжил дэвшил, монгол, казах ард түмний аж амьдрал, ахуй соёл, зочломтгой, нөхөрсөг зан чанарыг магтан дуулжээ. Тэд мөн өөрсдийн уран сэтгэмж, цэцэн цэлмэг үгээрээ харилцан мэтгэлцэж, үзэгчдэд сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт толилуулсан байна.

Олон улсын “Айтыс” тэмцээнд оролцсон найрагчид Баян-Өлгий аймаг дахь казахуудын нутагшсан түүх, орон нутгийн хөгжил, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг уран яруу үг, дуу хуураар хөндөн өрсөлджээ. Хоёр өдрийн турш аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдээр дүүрч, найрагчдын авьяас чадвар, цэц булаалдах урлагийг үзэгчид халуун дотноор хүлээн авсан байна. Тэд тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний түвшнийг өндрөөр үнэлж, зохион байгуулагчид болон ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

27/10/2026
Язгуур урлаг Урлаг

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026
Язгуур урлаг Урлаг

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Консерваторын Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш нар хамтарсан тоглолтоо толилууллаа

30/10/2026

Харилцаа дууны олон улсын тэмцээнд М.Уларбек тэргүүн байр эзэллээ

30/10/2026

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Тим Буртон шинэ анимейшн бүтээл дээр ажиллаж байна

29/10/2026

Дараагийн Жеймс Бондын жүжигчин 2026 оны сүүлээр тодрох төлөвтэй байна

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.