Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Баянзаг, Хустайн нуруу олон улсын “Шилдэг 100 түүх”-д шалгарлаа
Аялал жуулчлал

Баянзаг, Хустайн нуруу олон улсын “Шилдэг 100 түүх”-д шалгарлаа

Урлаг Урлаг31/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын байгалийн болон палеонтологийн өвийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагууд олон улсын түвшинд үнэлэгдлээ.

Словени Улсын Крань хотноо энэ сарын 29-нд зохион байгуулсан “Ногоон аялал жуулчлалын шилдэг 100 туршлага 2026” үйл ажиллагааны батламж гардуулах ёслолын үеэр Монголын говийн алдарт Баянзаг буюу “Улалзах цонж” болон тахийг сэргээн нутагшуулсан Хустайн нурууны байгалийн цогцолборт газар нь дэлхийн тогтвортой аялал жуулчлалын “Шилдэг 100 туршлага”-д шалгарлаа.

Ингэснээр Монгол Улсаас анх удаа хоёр газар тус жагсаалтад зэрэг багтаж, тогтвортой аялал жуулчлалын сайн туршлагаа дэлхийд таниулах боломж бүрдсэн байна. Мөн Монгол Улсын байгалийн болон соёлын өвийг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой.

“Ногоон аялал жуулчлалын шилдэг 100 жишиг туршлага” санаачилгыг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд байгаль, соёлын өвийг хамгаалах, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бодит үр дүн гаргасан газруудын туршлагыг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тус хөтөлбөрөөр дэлхийн 100 гаруй улсын 660 гаруй зорин очих газрын туршлагыг танилцуулжээ.

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Баянзаг нь үлэг гүрвэлийн олдвор, улаан хүрэн элсэн чулуун тогтоц, говийн өвөрмөц байгалийн төрхөөрөө олон улсад танигдсан газар юм. 1920-иод оноос эхэлсэн палеонтологийн судалгааны үр дүнд дэлхийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой олдворууд илэрсэн бөгөөд энэ нь Монголын говийг дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Иймд тус нутгийн байгалийн тогтоц, палеонтологийн өвийг хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалыг хариуцлагатай хөгжүүлэх нь чухал юм.

Харин Хустайн нурууны байгалийн цогцолборт газар нь тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулж, популяцийг тогтвортой өсгөх чиглэлээр олон жилийн турш хэрэгжүүлсэн ажлаараа шалгарчээ. Тус газарт 1992 оноос тахийг сэргээн нутагшуулах ажил эхэлж, монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах томоохон жишээний нэг болжээ.

Энэхүү шалгаруулалтад материал бэлтгэх, холбогдох мэдээлэл, нотлох баримтыг цуглуулах ажилд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) санаачилга гарган дэмжлэг үзүүлжээ. Энэ хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллага, нутгийн захиргааны байгууллага, иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, тухайн газрын бодит туршлага, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг баримтжуулсан байна.

Цаашид энэхүү үнэлгээг түшиглэн байгаль, өв соёлоо хамгаалах, аялал жуулчлалын сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдэд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.

Монголын говийн байгалийн болон палеонтологийн өв, Хустайн нурууны байгаль хамгааллын туршлага ийнхүү олон улсын анхаарлын төвд дахин хүрлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Сурагчид нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ

02/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Г.Ундармаагийн “U Film” уран бүтээлийн нэгдэл “Намайг эгчээ гэж дуудаарай” киног үзэгчдэд хүргэх гэж байна

31/10/2026

Баянзаг, Хустайн нуруу олон улсын “Шилдэг 100 түүх”-д шалгарлаа

31/10/2026

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.